Эрчүүд уучилдаг уу, та нар юу гэж бодож байна?
2014/01/01
Сайн байцганаа уу? Залуусаа бүгдэд нь шинэ оны мэнд. Та бүхний гэр бүлд аз жаргал сайн сайхан бүхийг хүсье. Би 28 настай ганц бие эмэгтэй өнгөрсөн хугацаанд ганц бие хүмүүс юу хийдэг тэр бүгдийг хийлээ,
ер нь бол хорьж болдоггүй хорин хэдэн насаа харамсахааргүй, хөгжилтэй сайхан өнгөрүүллээ. Гэхдээ одоо энэ бүгдийг дуусгах цаг нь болжээ. Одоо өөрийн гэсэн сайхан гэр бүлээ зохиож, хүний сайн хань, сайн ээж, сайн эзэгтэй болж аз жаргалтай амьдармаар байна. Энэ хүний хорвоод элэг бүтэн, жаргалтай гэр бүл хамгийн том жаргал нь гэдгийг үеийн гэр бүлтэй найз нөхдөөсөө харж, цагаан атаархлаар атаархах юм. За ингээд нэгэн биений тал болох алдах эрхгүй сонголтоо хийх гэтэл нөгөө л асуудалууд байх юм. Гэхдээ надад ч бас асуудал байдаг л байх. Надад одоогоор 2 сонголт байна.
1. Эхний залуу : Түүнтэй нэг жилийн өмнө үерхдэг байж байгаад жоохон юмнаас болоод больчихсон юм. /би тэр үедээ араасаа гүйлгэх гээд ч юмуу тэгээд больчихсон/ Гэхдээ найзуудын холбоотой хамтдаа кино үзнэ, пиво ууна гэх мэт… Надад маш их таалагддаг би түүнийг гэж сонгосон тэр гэхдээ яг яах гээд байгаа нь мэдэхгүй байгаа тэр бас их дотогшоо хүн л дээ.
2. Хоёр дахь залуу : Түүнтэй анхан шатандаа байгаа хааяа уулзаж хоол иддэг, утсаар ярьна, мсж бичнэ. энэ залуу чинээлэг болоод ч тэр үү асуудлыг мөнгөөр шийдэх гээд байдаг.Намайг хааяа дээрлэх гээд байгаа ч юм шиг санагддаг. . Надтай үерхэх санал тавьсан. Би хугацаа хэрэгтэй гээд өнгөрөөсөн. Гэхдээ энэ бол миний нөөц. Би эхний залуутай хамтдаа баймаар байна би түүнийг сонгосон. Эмэгтэй хүнийхаа бардам зангаа хаяад, уулзаад нүдрүү нь харж байгаад би өнгөрсөнөө их бодлоо чамтай байхдаа чамайг их гомдоодог байж намайг уучлаарай, Чи бид 2-ын хэн хэнд нь асуудал байсан. Гэхдээ энэ асуудлыг бид ярилцаад, хэн хэн нь хичээвэл шийдэж болно гэж боджийно. Чи бид 2 хамтдаа байхад хэн хэнд нь сайхан л байдаг бас би чамд хайртай тийм болохоор би чамтай баймаар байна чамайг яг одоо шийд гэхгүй ээ гэхдээ намайг битгий удаан хүлээлгээрээ гэж хэлнэ.
Залуусаа та нарт таалагддаг, өмнө үерхдэг байсан эмэгтэй чинь ингэж хэлүүл та нар яаж хүлээж авах уу?
Надад чин сэтгэлээсээ зөвлөгөө өгсөн хүн бүхэнд баярлалаа. Аан тийн зөвлөөгөө өгөхдөө эрэгтэй, эмэгтэйгээ хэлж бичэээрээ. Учир нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн үзэл бодол, зөвлөгөөг яалгаж салгах гэсэн юм шүү баярлалаа.