Цалин тэтгэврийг нэмэгдүүлнэ гэв
2017/12/13
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Бүрэлдэхүүнд Монголын үйлдвэрчний эвлэлийн салбар Боловсрол шинжлэх ухаан, Төмөр зам, Барилга, Хүнс хөдөө аж ахуй, байгаль орчин, Эрүүл мэндийн ажилтны болон Төв аймгийн үйлдвэрчний эвлэлийн удирдлага, НХХ-ийн сайд С.Чинзориг, Ерөнхий сайдын асуудал хариуцсан зөвлөхүүд байлцлаа.
Монголын Үйлдвэрчний эвлэл, Монгол Улсын Засгийн газартай Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт хүрч багш ажилчид, төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэх эхлэлийг тавьсан.
2018 оноос нийт ажилчид, алба хаагчдын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг бодитой нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлж, эрхзүйн орчноо боловсронгуй болгохын төлөө хамтран ажиллах хүсэлтэй байна гэж Монголын Үйлдвэрчний эвлэлийн дарга Х.Амгаланбаатар хэллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх салбар, салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоотой Засгийн газар идэвхтэй хамтарч ажиллана. Цалин хөлс, тэтгэврийг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн дагуу шат дараатайгаар нэмэгдүүлнэ гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
tsoomoo · 2017/12/14
tiimee hurimtluulsan.munguni hemjenes hamarah yostoi. bid yah gj olon jil surch sain ajil hangalttai tsalingin tulu ursulduj bg bile. yah gj undur tatvar tulj bg bile. ireduide hangalttai tetgever avah gj tulj bg. harin tegshitgene gevel tatvar tuluhgui ter munguu huraasan ne barag unend niitseh biz iim teneg yum bichhe bolij uz ter door bg hun hangalttAi tetgever avii gvl uurigu hugjuul sain ajil olj hii hangalttai tsalin av gj chamd zuvli etsest ne helhed hun hudulmurlusniihuu hemjeegeer uneluuleh ne zuild niitsne naad hugiin ataarhuu zangaa tataj amidarhangaltt

Togoo · 2017/12/14
Би тэтгэвэрээ ТӨРИЙН ХИШИГ гэж үздэггүй. Чадалтай байх үедээ төрдөө хадгалуулж хуримтлуулсан, чадал тэнхээ доошлохын үедээ авах ёстой миний мөнгө гэж тооцдог. Харин төр энэ мөнгийг минь 100 гаруй жилд бус ядаж 50 жилд өгч үз л гэж <залбирч> суудаг. Тэтгэвэрийг тэгшитгэх ямар үндэс байх вэ? Тэтгэмж бишээ! Хуримтлуулсан мөнгөний хэмжээнээс л хамаарах ёстой...
t · 2017/12/13
Tetgvrin hetrhi undrig has.has.bagiig ni 400 bolgoj nemj ugch nasnii bayrrig ni bayrluul.
зочин · 2017/12/13
МАН Иргэдийн Цалин хөлс Тэтгэвэр тэтгэмж Нэмж гийгүүлэх нь юу л бол ахиад нэмээд Татвар Торгууль нэрээр Иргэдийнхээ Талхны мөнгөнөөс Луйвардчихгүй бол болоо МАН ахиад Сонгуульд өрсөлдөхгүй юм шиг л хийсцгээж байгаа юм даа Ард иргэд ээ Татвараар удахгүй Дарамталж эхлэнэ дээ
Сараа · 2017/12/13
Энэ настай хүмүүсийн доод тэтгэврийг Ядаж 400 болгох хэрэгтэй.Зарим нэг нь Үнэн ядуу амьдарч байна шүү.
ard · 2017/12/13
zuv shiidver baina
zochin · 2017/12/13
horin hedhen myngan togrogoor nemj doromjloh geed vnaa daa