Г.Алтанхүүгийн дүү талийгаач бүсгүйн эгчийг шүүхэд өгчээ
2014/01/02
Найз залуудаа зодуулж амиа алдсан Б.Цэдэн-Иш бүсгүйн эгч Хандсүрэнг сэжигтэн Г.Алтанхүүгийн дүү Г.Бурмаа шүүхэд өгчээ.
Тэрбээр талийгаач бүсгүйн эгч Хандсүрэнг ахыг нь "алуурчин" гэж доромжилсон хэмээн Чингэлтэй дүүргийн шүүхэд гомдол гаргасан байна. Түүний гомдлын дагуу талийгаач бүсгүйн эгчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд энэ талаар хүний эрхийн хуульч М.Ичинноров өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийлээ.
Х.Даваа