Тэтгэврийн нэмэгдлийг ирэх сард олгоно
2014/01/03
Мөн Хавдар судлалын үндэсний төвийн туяа эмчилгээний аппарат эвдэрсэн учир яаралтай засч, арга хэмжээ авч өгөхийг хүссэн иргэд олноороо ханджээ. Эрүүл мэндийн яамнаас "угг аппаратыг засахаар Чех улсын мэргэжилтнүүд ажиллаж байгаа төдийгүй шинэ аппарат авах, сонгон шалгаруулалтын тендер зарлаж, гэрээ байгуулсан" гэж хариулсан аж.
Түүнчлэн, "Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай" Монгол Улсын хуулиар 2014 оны нэгдүгээр сараас тэтгэвэр нэмнэ гэсэн боловч хэрэгжээгүй байгаа талаар зарим иргэд тодруулжээ. Үүнд ХАХНХЯ-наас "Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг хэрэгжүүлэх журам нь батлагдах шатандаа явж байна. Энэ хуультай холбоотой тэтгэврийн нэмэгдэл нь ирэх сарын тэтгэвэр дээр 1 дүгээр сарын нэмэгдэлтэйгээ хамт нэмэгдэж орно" хэмээн хариулжээ.
Х.Даваа