Энэ хорвоод мэндлээд 2 сар болж байгаа Н.Бүтэнбаяр хүүгийн хагалгааны зардалд 83 сая төгрөг шаардлагатай болжээ.

Тодруулбал, хүүгийн зүрхний баруун ховдол том, ховдолынх хана зузаан, таславч цоорхой гэсэн онош гарсан байна. Сарын өмнө Япон эмч нарт үзүүлэхэд уушгинаас цус дамжуулдаг судас байхгүй учраас нэгээс хоёр сарын л нас байна, яаралтай хагалгаанд оруул гэжээ. Хүүгийн эцэг эх  Солонгосын хоёр ч эмнэлэгт хандахад  83 сая төгрөгөөр хагалгаанд оруулж болно гэсэн хариу өгсөн аж.

Тиймээс бяцхан хүүд амьдрал бэлэглэхээр залуу уран бүтээлчид "Өнө мөнхийн хэлхээ" хандивын тоглолт зохион байгуулахаар болсон байна. Тэд ирэх лхагва гарагт Бөхийн өргөөнд,  пүрэв гарагт Эрдэнэт хотод тоглох юм. Амьдрал нь хормоор хэмжигдэж байгаа хүүд туслах хүсэлтэй хүмүүс үүрэн холбооны 150650 дугаар луу мессеж илгээж болно.

"Нэг хором ч үнэ цэнэтэй байгаа хүүг ирээдүйд ээж аавдаа нь харагдахад нь, мөрөөдлийг нь биелүүлэхэд туслахыг, сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар цагаан сараас өмнө эрүүл болоод ирснийг нь олон түмэндээ харуулах болно" гэдгийг зохион байгуулагчид хэлсэн юм.

Тус хандивын тоглолтын билетийг 1617 лавлах үнэгүй хүргэж өгөхөөр болжээ. Бяцхан хүүд бодитой хувь нэмэр оруулахын тулд та 550 төгрөгөөр нэг мессеж бичиж болно.

Х.Даваа