Н.Энхбилэг охины аав Төрийн гурван өндөрлөгөөс сэтгэл гарган туслахыг хүслээ
2014/01/03
Монгол улсад хүн амьд явах баталгаа алга хэмээн хүн болгон ярих болсон. Үүний нэгэн тод жишээ бол эрүүл саруул хичээлдээ явж байсан Н.Энхбилэг охин юм.
Аравдугаар сарыг хүртэл охин бусад хүүхдийн адилаар зөв зүгээр сургуульдаа явж байсан 2-р ангийн сурагч Н.Энхбилэг өнөөдөр өвчин намдаагчаар зовиураа даран амьдралын бор хоногийг өнгөрүүлж байна.
Баянхонгор аймгийн IV дунд сургуулийн 2а ангийн сурагч охинд аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар өнгөрсөн арванхоёрдугаар сарын 8-ны өдөр сахуугийн вакцин хийсэн байх юм. Гэтэл охин "Вакцин хийхэд гар маш их өвдсөн. Гар өвдөөд байна гэж хэлсэн ч сургуулийн эмч тоогоогүй" хэмээн гэртээ уйлсаар ирсэн байна. Гарыг нь үзэхэд вакцин хийсэн хэсэгт улайж үрэвссэн байсан бөгөөд тэр шөнөдөө уйлаад унтаагүй аж. Маргааш нь хэл, ам нь бадайрч, вакцин хийлгэсэн гарынх нь булчин тэр чигтээ хавдаж, хүрэнтээд нэлэнхүйдээ бэрсүүтсэн байжээ.
Энэхүү мэдээллийг манай сайт өмнө нь мэдээлж байсан. Харин охин одоо Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд "Вакцины маш хүнд хэлбэрийн харшил буюу урвал" гэсэн оноштойгоор өнөөдрийг хүртэл хэвтэж байгаа юм.
Эмчийн хариуцлагагүй хайнга зангаас болж вакциныг буруу хийсэнээс болж өвчинд шаналан энэрэн уйлж байхад танай охин мянгад ганц тохиолддог вакцины маш хүнд хэлбэрийн харшил буюу урвал хэмээн онош тавин сууж байгаа нь Монгол улсын Эрүүл мэндийн салбарын сайд, эмч ажилчдыг зүгээр төмөр нүүртэй болсны нэг илрэл.
Яамнаасаа авахуулаад хүнд сурталд идэгдсэн гэх ГССҮТ-ийнхээ захиралын асуудлыг хурдан шийдэж чадахгүй он дамнуулж байгаа Эрүүл мэндийн сайд Н.Удвал юу бодож суудаг юм бол хөөрхий.
Тэрбээр зөвхөн олны өмнө ил байж шоу цэнгээний үеэр хэвлэлийн баатар болох гэж ядаж явдаг бололтой гэмээр. Ингэж хэлэхийн учир юм гэвэл, саяхан манай улсад анх удаа дөрвөн ихэр хүүхэд мэндэлсэн. Тэднийг Н.Удвал сайд Эх нялхасын эрдэм шинжилгээний үндэсний төвд эргэж очсон байгаа юм.
Энэ үед сахуугийн вакцин хийснээс болж охины гар, хэл гэх мэт эд эрхтэн нь хүрэнтэн хавдаж, үхжиж эхлээд бие нь улам муудаж бүр зарим хурууг нь тайрсан ч үлдсэн эд эрхтэн нь үхжиж, ямар ч эмчилгээ авахгүй болсон ба одоо охин үхэлтэй тэмцэж байгаа Н.Энхбилэг охин бас хэвтэн эмчилгээ хийлгэж байсан. Гэтэл манай эрүүл мэндийн сайд охины аав болох Д.Намжилдоржтой уулзаж охины биеийн байдлыг асууна гэсэн ч "Зав муутай болохоор уулзаж амжихгүй нь" гэж дөрвөн ихрийг эргээд явсан байна. Сайд уулзана гэж байсан яагаад ирсэнгүй вэ гэж эмнэлгийн даргаас асуухад "Зав муутай болохоор уулзаж чадсангүй" гэж хэлсэн байх юм. Нэгдүгээр сард ирж уулзана" гэсэн хариуг охины аавд өгчээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.ЭЛБЭГДОРЖ, УИХ-ын дарга З.ЭНХБОЛД, Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ, Эрүүл мэндийн сайд Н.УДВАЛ нарт хандах нь:
Миний охин Баянхонгор аймгийн IV дунд сургуулийн 2а ангийн сурагч Н.Энхбилэг нь өнгөрсөн оны 10 дугаар сарын 8-нийг хүртэл эрүүл саруул, хичээл номдоо явж байсан билээ. Харин 2013.10.08-нд аймгийн эмч нар охинд минь сахуугийн вакцин хийснээс болж, гар, хэл гэх мэт эд эрхтэн нь хүрэнтэж, хавдаж, улмаар үхжиж, эрүүл мэнд нь хүндэрч эхэлсэн. Одоо охиныхоо зарим хурууг тайруулсан ч үлдсэн эд эрхтэн нь үхжиж, ямар ч эмчилгээ авахгүй, бид хандах газаргүй болж, аргаа барж, охиноо алдах эрсдэлд ороод байгаа тул Та бүхэнд хандаж байна. Ингээд чухам юу болсныг яг дарааллаар нь та бүхэнд хүргэе.
Вакцин хийсэн өдрийн орой охин минь “Вакцин хийхэд гар маш их өвдсөн. Гар өвдөөд байна гэж хэлсэн ч сургуулийн эмч тоогоогүй” гэсээр гэртээ маш хүнд байдалтай уйлсаар ирсэн. Гарыг нь үзтэл вакцин хийсэн хэсэгт улайж үрэвссэн байсан. Тэр шөнөдөө уйлаад унтаагүй. Өглөө нь “хэл ам бадайраад дотор муухайраад байна” гээд унд цайгаа ч ууж чадахгүй байсан.
Охиноо гайгүй болох байх гэж найдаж харзнаад эмчид үзүүлэлгүй хоёр хоног алдсан. Залгаад хагас бүтэн сайн өдөр таарсан тул дөрөв хоногийн дараа буюу даваа гарагт өрхийн эмнэлэг дээр охиноо аваад очсон. Энэ хооронд вакцин хийлгэсэн гарынх нь булчин тэр аяараа хавдаж, хүрэндээд нил бэрсүү үүссэн байсан. Мөн хэл нь бамбайж, хүрэнтсэн. Өрхийн эмч гарт нь натриар жин тавьж, нэг эм өгөөд, амыг нь зайлж өгөөд явжуулсан. Гэлээ ч тэр шөнөдөө гар нь улам хавдаж, хэл нь бүр их хүрэнтсэн. Өглөө эрт Хүүхдийн эмнэлэг дээр очиход “Вакцин хариуцсан мэргэжилтэн Цэрэнхандтай уулз” гэсний дагуу тэр хүнтэй уулзсан. Гэтэл шууд л тэр хүн “Вакцинаас болоогүй, вакцин найдвартай” гээд халгаагаагүй. Бүр үзлэг шинжилгээ ч хийгээгүй байж “Танай хүүхэд л суурь өвчтэй, гар дээрээ үүтэй, жин багатай, сахуу татрантай...” гэх мэтээр ёс бус аашилж байсан.
Ингээд тэр эмчийн зөвлөсний дагуу Чих, хамар, хоолойн эмчид үзүүлэхэд “Вакцины харшил болсон байна” гээд харшлын эм бичиж өгсөн. Эмийг нь уусан ч охины бие бүр дордсон. Аргаа бараад хүүхдийн эмчид үзүүлэхэд мөн л “Вакцинаас болжээ” гээд хэвтүүлж эмчлэхээр болсон. Эмнэлэгт хэвтэж байх хооронд Цэрэнханд гэх мэргэжилтэн өөрийгөө хамгаалахын тулд бидэнд хавчлага үзүүлж, “Манай вакцинаас ийм зүйл болох ёсгүй. Энэ хүүхдийг энд биш халдвартын эмнэлэгт хэвтүүлэхгүй юм уу. Танай хүүхэд л сахуу татрантай” гэх мэтээр дарамталж байсан.
Энэ хооронд охины бие улам дордсоор байсан тул сургуулийнх нь эмч н.Дуламсүрэн, Өрхийн эмнэлгийн сувилагч Даваа нарыг дуудан ирж харуулаад чухам хэн нь тариа хийснийг асуусан юм. Даваа гэдэг сувилагч вакцин хийсэн гэдгээ хэлсэн. Вакцин хийхээс өмнө хүүхдэд үзлэг хийсэн эсэхийг асуухад сургуулийнх нь эмч “Би үзэх шаардлага байхгүй. Өрхийн сувилагч өмнө нь үзлэг хийсэн байх. Надад ёстой хамаагүй” гээд бултсан.
Хариуцах хүнгүй үлдэж, аймгийнхаа эмнэлэгт гурав хоног эмчлүүлсний дараа хотод ирж, Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төвд “Вакцины маш хүнд хэлбэрийн харшил буюу урвал” гэсэн оноштойгоор өнөөдрийг хүртэл хэвтэж байна. Гэлээ ч охины минь бие сайжирсангүй. Юм идэж чадахгүй зовиурладаг. Хэл яриа нь муудаж, бэрхшээлтэй болж эхэлсэн. Өмнө нь зүгээр явдаг байсан бол одоо явж чадахаа больж байгаа. Мөн баруун, зүүн хоёр гарынх нь эрхий хуруу хоёулаа үхжиж эхэлсэн тул тайруулсан. Мөн хэлнийх нь зарим үхэжсэн хэсгийг тайрсан.
Одоо өдөр ч, шөнө ч унтаж чадахгүй зөвхөн өвчин намдаагч хэрэглэж, өдөр хоногийг аргацааж байна.
Ийм ноцтой асуудал үүсч, нялх үр минь эрүүл мэндээрээ төдийгүй амь насаараа ч хохирох хэмжээнд хүрчихээд байхад Баянхонгор аймгийн эмнэлгийн вакцины мэргэжилтэн Цэрэнханд, IV сургуулийн эмч Дуламсүрэн, “Оточ Номгон” өрхийн эмнэлгийн сувилагч Даваа нар үл тоон хариуцлагаас зугтаж алга болсон.
Үүгээр ч зогсохгүй тэд дээд шатны байгууллагуудаар өөрсдийгөө хамгаалуулж, гэм зэмгүй биднийг нь буруутгах мэдээлэл, тайлбар гаргуулаад амжсан байна билээ. Тухайлбал, энэ явдлын талаар ХӨСҮТ-ийн Тандалт сэргийлэлт хариуцсан дэд захирал Г.Сүрэнханд “Вакцинаас болоогүй суурь өвчтэй хүүхэд байсан. Н.Энхбилэг охин төрөхдөө л дутуу төрсөн юм билээ. Вакциныг дандаа хоцорч хийлгэдэг байсан. Яагаад гэвэл жин дутуу гээд дөнгөж төрөхөд нь 24 цагийн дотор хийдэг гурван вакцин хийгдээгүй. Гэхдээ сахуу татрангийн вакциныг энэ охин өмнө нь хийлгэж байсан. Тэр үед ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. Харин энэ вакциныг хийхэд охинд илэрч байгаа шинж тэмдгүүд гарч ирлээ. Тэгэхээр энэ асуудлаар мэргэжлийн баг ЭХЭМҮТ-д хуралдсан. Хурлаар вакцинаас болоогүй, бие даасан “Синдромом стивенса джонса” гэдэг өвчин гэж тогтоосон. Энэ нь саяд нэг удаа тохиолддог маш ховор өвчин юм. Энэхүү өвчний илрэл нь вакцинтай зэрэгцэж гарч ирсэн гэсэн дүгнэлт гарсан” гэж хэвлэлүүдээр ярьсан.
Саяд нэг удаа тохиолдод өвчин юм уу, сахуугийн вакцин буруу хийсэн эмчийн алдаа юу гэдгийг эмч нар хуралдаад шийддэг гэж үү? Нарийвчилсан үзлэг, шинжилгээ хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар хийх ёстой бус уу. Өмнө нь олон шатны эмнэлгээс “Вакцины харшил” гэдэг нь тов тодорхой болчихсон зүйл яахаараа гэв гэнэт бараг дэлхийд байхгүй ховор өвчин болж хувирдаг билээ. Тэгээд бүр “Монголын анхны тохиолдол” гээд байгаа шүү. Үнэхээр саяд нэг удаа тохиодог бол Монголд өмнө нь 1-2 удаа ийм өвчний тохиолдол гарсан байх ёстой баймаар. Гэтэл “Монголд анхных” гээд биднийг хөсөр хаяж байна.
Охин минь ямар ч эмчилгээ авахгүй, эрүүл мэнд нь дээрдэхгүй, өдрөөс өдөрт дордож, амь нас нь дээсэн дөрөөн дээр ирээд байгаа тул Монгол Улсын Төрийн тэргүүн болон хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын тэргүүнүүд болон, салбар хариуцсан сайд та бүхэн анхааран үзэж, бидэнд тусалж, охиныг минь эмчлэх боломжтой газар нь эмчлүүлж, аврахад туслаач хэмээн хичээнгүйлэн хүсэж байна.
Орон нутгаас нийслэлд ирж, олон сар эмнэлэгт охиноо сахиж буй ядарсан эцэг, эх бид хоёрт хариуцлага алдсан эмч нартай хэл ам, хэрүүл зарга хийж явах чадал, боломж үнэхээр алга. Тиймийн тул Та бүхнийг Монгол Улсынхаа иргэний төлөө чин сэтгэл гарган туслана хэмээн гүнээ итгэж, ийн хандав.
Баянхонгор аймгийн харьяат иргэн, Энхбилэг охины аав Д.НАМЖИЛДОРЖ
Холбоо барих утас: 95496963
Х.Даваа
Зочин · 2014/01/08
Everten tuuraitanguud hurdan arga hemjee avaachee tuslaach jaahan amitant ur huuhduud zolioslogdoh ysgui
Зочин · 2014/01/08
Mongol hun ard minee nylh ohind tusali archaagui amia bodson arisaa hamg**** gesen archaagui *****nuudad arga hemjee avaach huurhii min ymar uruvdmuur ym be ene uls oron yu bolj bnaa
Зочин · 2014/01/05
Turuus yaraltai emchluuleh arga hemjee avaachee iim olon sar nyalh huuhed uvduj baihad udval saidaa ta eh hun mun uu mongold ugaasaa emchilj chadahgui shuu dee chaddag gazart ni yaraltai yavuulaachee daid darga nariin huuhed bol ali hediinee yavuulchihsan bgaa daa
Зочин · 2014/01/05
ene hvvhdiig hurdan avraachee bidnii ny**** vrs hen negnii biznesiin zolios boloh yostoi gej vv said darga naraa ????????????????????????????????
Зочин · 2014/01/04
manai uls tur arai uur uym ruu anhaaral handuulad bga shig unuudur mongold bie ni ubdsun hun ulsiinhaa emnelegt hebtej chadahgui hubiin emneglet tulburtei hebtej bna shde munguu tulj chadahgui ulmaas hebtej emchluulj chadhgui hun zunduu bna olon saihan barilga barih ni zubulduu ghdee yagad emneleg barii gsn sanaa 1 ch garch irehgui bhn unuudur soel urlgiig demjsen barilga barij yahiin ehleed emneleg barilbal zvger uymsan ard tumnee boddog tur baih uymsan
Зочин · 2014/01/04
ene ch arai dendnee uuli ni emch gdg hun chini hunii amig abrah estoi baital huniig alj bna shde haruitslaga gj uym bhgui ****oor iimerhuu hereg ulam bur gazar abch bna umnuus ni bur hamag bie ubduj bna hair enerel gdg zuil bhaa bolichihson uymuu
Зочин · 2014/01/04
Ajilaa hiij chadahgui said nariig ogtsruulmaar yumaa.Nyalh urs mine tednii zolios bol bnshd.Iim hereg bolood 2-3sar bolj baihad odoo hurtel arga hemjee avaagui arai dendnee.Mongol ulsiin 3-van undurlugt ard tumen n hereggui bolj bgaa yum bhdaa!!!!!!!!!!!
Зочин · 2014/01/04
Toriin 3 ondorlogo todorxoi ajil xiij exelne gej naidaj bn.ene oxiniig xarad zvrx shimshirch bn shv de.xelex ch vg alga xurdxan arga xemjee avache amidaara ***lagdaj bn shv de xoorxii nyalx amitan
Зочин · 2014/01/04
yamar aimaar yum be eruul teej gargasan hvvhdee iim bologgo dsuuj bh gj
Зочин · 2014/01/04
Turuun gurvan undurlugu yaraltai arga hemjee avaachee, ene asuudliig hyagtalj uzej buruutai etgeediin olj togtooj hariutslaga tootsoocheeeeeeeeeeeeeeee Tsaanichini nyalha ami*** amidaraa tarchilj bnashdee.Udval saidaa namiin ajil bish undsen ajilaa hiigeechee. Ta chini eh hun emegtei hun bizdeee hairlah uruvduh setgel bna uu