Н.Золжаргал өнгөрсөн 25 жилийн "Эдийн засаг, бизнесийн Топ Залуу"-д өрсөлдөж байна
2017/12/30
Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг энэ оны арваннэгдүгээр сарын 29-ны лхагва гаригт АТГ-аас таслан сэргийлэх арга хэмжээ авч, баривчлан хорих 461 дүгээр ангид саатуулсан ч удалгүй батлан даалтанд гаргасан билээ.
АТГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Н.Дамдинсүрэнгийн хэлж буйгаар Монголбанктай холбоотой хэрэгтэй холбогдуулан Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд эрүүгийн хэрэг үүсгэн, сэжигтнээр тооцон шалгаж буй юм. Хачирхалтай нь гэмт хэрэгт шалгагдаж буй сэжигтэн Н.Золжаргалыг Монголын Залуучуудын Холбоо шилжилтийн буюу өнгөрсөн 25 жилийн "Эдийн засаг, бизнесийн Топ Залуу"-д нэр дэвшүүлсэн байна. Н.Золжаргалыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед Монгол төгрөгийн ханш түүхэнд байгаагүйгээр унаж, одоо ч үргэлжилсээр буй билээ. Судлаач Х.Болорболд зэрэг олон хараат бус судлаач, улс төрийн хүрээнхийэн Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг цэвэр залилангийн гэмт хэрэг үйлдсэн, гадаадын тавиул гэж дүгнэн, бичдэг юм.
Н.Жаргал
Зочин · 2018/01/02
Kkk ingeed l baigaamdaa sdakuud Mongolchuud uher gedeg n uneheer onoj helsen ug doromjluulaad l baij baihaas doo temtsej chaddaggui ard tumen mohohiin tsondon
Зочин · 2018/01/02
Kkk ingeed l baigaamdaa sdakuud Mongolchuud uher gedeg n uneheer onoj helsen ug doromjluulaad l baij baihaas doo temtsej chaddaggui ard tumen mohohiin tsondon