МАХН-ынхан даргыгаа эргэжээ
2014/01/05
МАХН-ын гишүүд намынх нь дарга Н.Энхбаярын биеийн байдал харьцангуй сайжирсан гэсэн мэдээллийг өгчээ. Мөн одоогоор Монголд ирээгүй байгаа ч энэ сард товлогдсон намынхаа их хуралдаа оролцож магадгүй гэсэн мэдээлэл ч байгаа ажээ.
Ямартай ч өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-нд МАХН-ын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар түүнийг эргэж Өмнөд Солонгост очсон гэнэ.
Тэд даргынхаа биеийн байдлыг асуухаас гадна намдаа үүсээд байгаа зарим асуудлыг уламжилж, зөвлөлдсөн бололтой.
Сүүлийн үед МАХН-ын гишүүд удирдлагууддаа шүүмжлэлтэй хандах болсон. Харин Н.Энхбаяр дарга энэ талаар сонсоод хоорондын маргаан, МАХН-ын дотоод асуудлыг одоохондоо өөрсдөө шийд, тодорхой бодлоготой ажилла гэж хэлсэн гэнэ. Мөн тэрбээр энэ онд улстөрд эргэж ирнэ гэдгээ хэлсэн ажээ.
Зочин · 2014/01/07
Энэ үхээгүй юм уу. Ард түмнээсээ хулгай хийсэн хүн яав ч өөдлөхгүй дээ
Зочин · 2014/01/07
ta shuu ter muu odoid uzuuleed ug
Зочин · 2014/01/07
Eruul enhiig husie! Ta chadana ... yaj butsaj irhees chinii ih zuil ***ltga**** baih da...Hichegerei...