Роми Клоски гэх эмэгтэй эрвээхэйнд тун хайртайн нэгэн бөгөөд гурван эрвээхэй тэжээдэг байжээ. Гэтэл тэдний нэгнийх нь далавч гэмтэн бараг тал хэсэг нь байхгүй болжээ. Тиймээс эмэгтэй яаралтай арга хэмжээ авч эрвээхэйнд далавчин залгах мэс засал хийсэн байна. 

Роми гэх бүсгүйн ээж 20 жилийн өмнө өөд болохдоо, охин минь чи битгий санаа зов, би үргэлж чамтай хамт байх болно. Чамд харагдсан эрвээхэй бүрийг намайг байна гэж бодоорой хэмээн хэлжээ. Үүнээс хойш тэрбээр эрвээхэйд маш их хайртай болжээ.