Шударга үнэн нийгэм үгүйлэгдэж эхэллээ
2014/01/07
Аюулгүй амар тайван амьдрах баталгаа алга. Хэн нэгний хариуцлаггүй буруутай үйлдлээс болж эрүүл мэнд амь насаараа хохироод үлдэж байгаа иргэдийн эрх ашгийг хэн хамгаалах вэ?
Хамгаалуулах нь бүү хэл иргэд наад захын хүчин зүйлсээс өөрстийгөө хамгаалж чадахгүйд хүрч байна. Баригдаж буй барилгын доогуур явахаар төмөр унаж аминд нь хүрнэ. Дархлаа тогтоох зорилгоор вакцин хийлгэхээр тахир дутуу болгоно. Хэн нэгний гарт амиа алдвал суурь өвчтэй гэсэн дүгнэлтээр аргацааж өнгөрөөнө. Шударга, ухаалаг, энэрэнгүй зүйл гэж хаана ч алга.
Хамгийн ойрын жишээ өчигдөр өглөө баригдаж байсан барилгын 20 давхраас бэхэлгээний төмөр Land Cruiser-200 маркийн автомашин дээр унаж жолооч болох 36 настай залуу харамсалтайгаар амиа алдлаа. Тэрээр Эдийн засгийн хөгжлийн яамны жолооч байсан бөгөөд осол гарах үед газар дээрээ нас баржээ. Энэ бол хамгийн ойрын жишээ. “Үхсэний хохь амьдын зол” гэсэн хатуу боловч үнэн үг энэ нийгэмд жинхэнэ утгаараа үйлчилж байх шиг байна.
Тухайлбал Шүүх шинжилгээний үндэсний төвийнхөн дээрх үгийг баталж байгаа мэт. Учир нь энэ байгуулагын эмч нарын дүгнэлт хичнээн эцэг эх, үр хүүхдийн нулимсыг барж сэтгэлийг нь эмзэглүүлж байгаа бол.
Жишээ татвал : Хоёр өдрийн турш найз залуудаа зодуулсан 21 настай охины үхлийн шалтгааныг гадны нөлөөгүй “суурь өвчтэй байсан нь үхлийн шалтгаан болсон” гэсэн дүгнэлтийг Шүүх шинжилгээний үндэсний төвөөс гаргаад байсан юм. Энэхүү дүгнэлтийг талийгаач охины ар гэрийнхэн болоод ард түмэн эсэргүүцэж улмаар МУ-ын Ерөнхийлөгчийн сонорт хүрсэнээр одоо л нэг шударга үнэн шийдэгдэх нь гэсэн горьдлого төрж байв. Тиймээс тухайн хэрэгтээ Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав биечлэн танилцаж, талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоохоор дахин задлан шинжилгээ хийж, шинжээчийн дүгнэлт гаргах үүрэг өгсний дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний төвөөс өөр шинжээчийн бүрэлдэхүүн томилсон. Тэгвэл шинэ шинжээчид охины үхлийн шалтгааныг мөн л гадны нөлөөгүй гэж гаргажээ. Өөрөөр хэлбэл энэхүү дүгнэлт нь өмнөх шинжээч эмч нарын дүгнэлттэй санал нийлсэн гэсэн үг.
Шүүхийн шинжилгээний төв дүгнэлтийн талаар "Манай шинжээчдийн баг ажиллаж байгаа. Гэхдээ албан ёсны эцсийн хариу гарч хууль, цагдаагийнханд өгөөгүй байгаа" гэсэн тайлбарыг өгчээ.
Худал хэлсэн хүнд өчигдрийн гарсан осолтой холбон тайлбарлахад бэхэлгээ төмөр унасан нь гадны хүчин зүйл болж гэмтэл авч амиа алдсан залуу суурь өвчтэй гэсэн дүгнэлт гарч олны дургүйцлийг хүргэх вий.
Энэ мэт хэн нэгэн хариуцлагагүй этгээдүүдийн буруугаас үүдэн гэм зэмгүй иргэд амь насаа алдсаар байна. Том төрөөс ухаалаг төрд шилжинэ хэмээн дээдсүүд дээгүүрээ хэлэлцэж байх зуур 3 сая хүрэхгүй цөөхөн хэдэн монголчуудад эрүүл аюулгүй амьдрах баталгаа алга болж эрлэг рүү золгүй байдлаар явсаар байх уу. Тиимээс л ухаалаг төрөөс гадна ухаалаг нийгэм үгүйлэгдэж эхэллээ.
Б.Цацрал
Зочин · 2014/01/08
Yanadaa yana Manai mongoliin humuusd huviin uhamsar uneheer algaa er ni bol biyee zas biyee zasaad geree zas geree zasaad toroo zas gedeg ug bdagdaa uneheer heleh ug oldohgui ymaa
Зочин · 2014/01/08
ЦЭЦЭН ТЭНЭГ мөн байна чи
Зочин · 2014/01/08
БаянӨлгийд Хурмат хүн хутг********ад энд байгаа ТӨР ЗАСАГ ямар буруутай байнаа. Зохих хууль номоороо шийдэгдээд л явна биздээ. Бүхнийг улс төржүүлдэг тэнэгүүд байхаа бас. Энэ засаг Элбэгдорж байхгүйд Монголд огт осол аваар гардаггүй байжээ . Зайлуул мөн ч УХААН богино улсуудаа гэж...
Зочин · 2014/01/08
ene unen
Зочин · 2014/01/08
болдог бол тэр чигээр нь огцруулаад гуулийг нь хууль болгодог хүмүүс тавих юмсан.одоо энэ чиглэлээр суралцагчид хичээж сураад ирээдүйг өөрчилөх хүмүүс болоорой
Зочин · 2014/01/08
ene ynzaraa manai ulsiin hvn am mud 3 say hvrehgviee
Зочин · 2014/01/08
мөнгөтэй бол жунгаа нарт ч үйлчилдэг ялзарсан хуулиа өөрчилж жирийн иргэдэд үйлчилдэг болгоочээ .*****************сэн 76
Зочин · 2014/01/08
Hen negen buruutai etgeediin ulmaas ajil uurgee hj yovood altan amia aldana gedeg unheeriin haramsaltai hun hiisen hergiihee hariutslagiig huleeh hergtei mungtei hun yuch hj bolno gesen oilgolt zarim nuhduudiin tolgoid avtmaatar suuchsan yum uu ha**** yum huul shuuh unen zuvuur shiideesee bilee
Зочин · 2014/01/08
yag zuw mash unen hellee muu elbegdorjiin suusan 4jilees l ehelj hitaduudar mongol hun aluullaa hitaduud hujaa nar l ged ehelsen ene buh hergvvd elbegdorjiin gai daguulsan 4jilees ehelj odoog boltol haramsmar zuiluud sonsogdsoor bn odoo uldeh 3jildee hir ih mongolchuudiin chih haluutsuulah boldoo ene humuus udwaliig saidaas ni tatan buulgamar yum eruul mendiin salbaraa oligtoihon shig emch naraa hariutslagataihn shig awch ywahar ajillasan bol odoo emch naras hariutslaga aldaj horwog orhison ochnoon humuus amid bhch bsiin biluu ongorson jild odoo mash ih emch nariin hariutslagagvigs humus huuhduud vhlee gj sonsogdoj bndaa
Зочин · 2014/01/08
mongoldoo amidrah batalgaa bhgvin bol iluu ***jiltei ardchilsan shudarga niigemtei ulsad ochij amidarsan ni der yum bndoo
Зочин · 2014/01/08
Elbegdorjiin gai daguulsan 4 jilEruul mendiin salbart nuurlesen gamshig nEne mongold amid yavah batalgaa algaElbegdorjiin tu****laar.Udvalin guitsetgeleer Heden hun horvoog orhij Hichneen mongol uldeh yum boldoo