Би цалингаа нэмүүлмээргүй байна, Ерөнхий сайд аа
2014/01/08
-МАН-ЫН ШАНТААЖИНД БҮҮ АВТААРАЙ-
Цалин нэмнэ гэдэг хэсэг хүний дур зоргоороо шийдчихдэг ажил биш гэдгийг өнгөрсөн жилүүд бидэнд хангалттай харуулсан. Нийтээр нь цалин нэмэхэд, эргээд өргөн хэрэглээний барааны үнэ дагаад өсчихдөг гэдгийг эдийн засгийн ойлголтгүй энгийн иргэн бүр мэднэ. Ажилдаа өглөө гарахад л орой нь түлшний үнэ нэмэгдчихсэн байдаг тийм зовлонтой ажил. Гэтэл дураараа төрийн албан хаагчдын цалинг 30 хувиар нэмэхийг МАН-ынхан Засгийн газраас шаардаж эхэлсэн нь явцгүй ажил гэдгийг юун түрүүнд хэлье. Тэд “Засгийн газар байгуулагдсан цагаас хойш цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхгүй байсаар өдийг хүрлээ. Гэтэл өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, үнийн хөөрөгдөл үүсээд байхад цалин, тэтгэвэр нэмэгдэхгүй байна” гэжээ. Өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэхээр, цалин нэмдэг гэж хэн тэдэнд зааж өгсөн юм бол оо. Үнэхээр улсын эдийн засаг өсөөд уул уурхай, бүтээн байгуулалтын ажил амжилттай байж, баялаг бүтээж чадаж байгаа бол цалинг нэмэхэд буруудах зүйл юу байхав.
Гэвч улсын төсөв олон тэрбумаар алдагдалтай батлагдаж, сургууль цэцэрлэгийн барилгын ажил хойш тавигдаж буйг сөрөг хүчнийхэн мэдэхийн дээдээр мэдэж баймаар. Засгийн газрын өнгөрсөн онд төлөвлөсөн бүтээн байгуулалтын ажил 10 гаруйхан хувийн гүйцэтгэлтэй байна хэмээн МАН-ынхан дүгнэж байснаа мартсан гэж үү. Энэ нь эдийн засаг, мөнгө төгрөгтэй чинь холбоотой.
Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүллээ гэхэд хувийн хэвшлийнхний цалинг яах вэ. Төрийн шийдвэрийг дагаад хувийн компаниуд ажилчдынхаа цалинг нэмэх үү. Үгүй шүү, хувийн хэвшлийнхэн хэний цалинг хэдэн төгрөгөөр нэмэхээ төрөөр заалгахгүй. Сайн ажилласан хүнээ шагнана, тааруухан нэгнийг нь цалингаас хасахаа мэддэг боломжийн менежмент хувьд бий. Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд хувийн хэвшлийнхэн хохирдог муу талтай. Цалин нэмэгдэнэ дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өсч хувийн хэвшлийнхнийг хөлдөө чирдэг. Гэтэл хөдөлмөр эрхлэгчдийн 70 гаруй хувь нь хувийн хэвшилд ажиллаж, төрд татвараа төлдөг юм шүү. Тэдний эрх ашгийг улстөрчид хийгээд Засгийн газар хүндэтгэх ёстой. Нөгөө талаар Монголын төр ажилчдынхаа цалинг 30 хувиар нэмэх хүртэл эдийн засгаа өсгөж, баялаг бүтээгээгүй атал, ямар үндэслэлээр ийм шийдвэр гаргуулахаар сөрөг хүчнийхэн зүтгэж байгаа нь ойлгомжгүй юм.
Цалин нэмэх нь хэнд ашигтай байдгийг бид гадарлана. Ус ундаа, гурил будаа, мах, архи, тамхи, талх, шатахууны үнэ нэмэгддэг бичигдээгүй хуультай. Тэдгээрийг үйлдвэрлэгчид хийгээд импортлогчид нь Засгийн газрын сайд, улс төр, бизнесийн хүрээнийхэн. Цалинг нэмэгдүүлэх санаачилга нь эргээд үр ашгаа өгдөг цэвэрхэн луйвар. Тэгэхээр МАН-ын дээрх шаардлага бол иргэдээ бодсон гэхээсээ эздээ халамжилсан явуургүй бодлого гэж ойлгохоос өөр аргагүй байна. Түүнээс зах дээр зарж байгаа оймс, гутлын үнээ нэмдэггүй юм шүү. Захын наймаачид, цалин нэмлээ гээд шатахуун импортлогчид шиг маргааш нь барааныхаа үнийг 50 төгрөгөөр нэмчихдэг хүмүүс биш. Өдөр тутам үнээ нэмдэг нь өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэгч, импортлогчид. Тиймээс цалинг эдийн засгийн үндэслэлгүй нэмэх нь улсын хөгжлийг уруу татахаас өөд татахгүй гэдгийг ууган намынхан хэзээ ойлгох юм бэ. Улсынхаа амьдарлаар улс төр хийхээ болоогүй гэж үү, МАН-ынхан. Халамжийн хавтгайруулсан бодлогоос татгалцана гэж өнөөгийн Засгийн газар амласнаа ажил хэрэг болгоно гэдэгт найдлага тавья. Харин тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлага байгааг үгүйсгэхгүй. Зорилтод бүлэгт төр хайр халамжаа үзүүлэхэд буруудахгүй байх. Орлогогүй, бага хэмжээний тэтгэвэр авдаг хөгшид олон бий. Тэдний тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Түүнээс том төрийн /Ерөнхийлөгчийн нэрийдснээр/ албан хаагчдын цалинг нэмэх нь таалагдахгүй байна. Сөрөг хүчний шантаажинд Засгийн газар, УИХ орохгүй байх гэж найдая. Би цалингаа нэмүүлмээргүй байна, Ерөнхий сайд аа.
Т.АМАРТҮВШИН
Зочин · 2014/01/14
tsalin nemeed demii
Зочин · 2014/01/09
Тэд хэдүүлхэнээ идсэнээс бид бүгдээрээ л идмээр байна ш дээ.
Зочин · 2014/01/09
Үнэ тогтворжуулах нэрээр Алтанхуягтангуудын хувааж идсэн мөнгөөр цалинг хэдэн ч хувиар нэмэх байсан ш дээ. Юмны үнэ нь ч ямар ч үр дүнгүй хэдэн хүн хувааж идэж байгаа мөнгийг бүгдээрээ адил тэгш хувааж идмээр байна. Ингэхийн тулд цалин нэмэх нь зөв гэж бодож байна
Зочин · 2014/01/09
***** ***** we nemuulmeer bn nemuulj bj l ter nemegdeed bga baraag awch chadna bizdee buu dolidogno
Зочин · 2014/01/09
***** ***** we nemuulmeer bn nemuulj bj l ter nemegdeed bga baraag awch chadna bizdee buu dolidogno
Зочин · 2014/01/09
хувийн хэвшлүүдийн цалинг нэмээд өг гэшшшшшш хаха
Зочин · 2014/01/09
Үнэхээр цалингаа нэмүүлмээр байгаа ч өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд байдаг болхоор хэцүү байна. нэг сураг дуулаад л нэмэгддэг ш дээ. Эхлээд энэ үнийг нэмүүлэхгүй талаас нь арга хэмжээ авчаад дараа нь цалин нэмэх асуудлаа шийдээрэй. саяхан хүртэл юань, до******** нэмэгдлээ л гэж ********ан үнэ нэмэгдсэн эргээд жаахан буурсан хойно нь үнэ нь нэмэгдсэн бараанууд чинь үнээ буулгахгүй байгаад байдаг ийм байхад ард түмэн хэцүү дорой амьдралаас салж чадахгүй ш дээ
Bilguun · 2014/01/09
Odoogoos 3 honogiin umnu ugluu suu 1 literiin 2000 tugrug bsn chine urjigdar 2700tug bolchihoj ene odoo arai dendlee
Зочин · 2014/01/09
Bitgiil dee guuj bn turiin alban haa****in tsalin nemheer huwiin hewshiliin bid chine hetsvvdeed bn shvv dee .Mongol ulsiin bvh hvn turiin alban haagch bish shvv dee .