Та бүхэн миний оронд байсан бол яах вэ?
2014/01/08
Эхнэр нэг хүүтэй эр хүн байнаа. Товчхондоо манай эхнэр сүүлийн нилээд сэжигтэй хөлд нь хий ороод байх шиг байсан юмаа. Байн байн хуучин арван жилийн ангийнхан нийллээ ажлын газрынхан нийллээ гээд л байнга оройтоод уучихсан ирээд.
Ямар сайндаа би тоглоомоор хүртэл миний ханийн хөлд жаахан хий ороод байна уу даа гэж л байсан. Гэхдээ сэтгэл дотроо арай ч хүн амьтантай явж бариагүй байлгүйдээ гэж бодоод нэг их тоохгүй л байлаа. Гэтэл өчигдөр би ажил гараад нилээд оройтож харьтал эхнэр шал согтуу унтаж байна. Татаад ч нэмэр алга машинаа гараашт оруулаагүй гадаа үүдэнд хаячихаж. За тэгээд би сэрэхгүй юм байна ахиад жаахан ууж идээ биз гээд жаахан юм олоод идчих санаатай гал тогоонд ортол манай хүний гар утас сандал дор унасан бололтой байж байна. Тэгэхээр нь гэнэт шалгамаар санагдаад утсыг үзлээ мессежүүдийг уншлаа хөөрхий хуучны залуутайгаа холбоотой болж дунд бас нэг залуу тэр 2-г уулздаг боллоо гээд боож үхэх гээд уурлаад байгаа гэнэ. Үүнийг уншаад миний амьдралын төлөө шар махаа хаттал зүтгэсэн зүтгэл үнэхээр унтраад л ирлээ би ямар их итгэж байлаа. Яг үнэнийг хэлэхэд би эхнэртэйгээ суухаас өмнө шоучин тухайн үеийнхээ хаягтай охидуудыг бужигнуулдаг л гар байсан ч би нам таслана зогсоогоод үнэндээ л амьдралын төлөө явлаа. Амжилт ч олсон мөнгө санхүүгийн тал дээр толгой баячуудад хүрэхгүй ч ар гэрээ хангалттай авч явдаг. Гэлээ гээд утга алга доо зарим эрчүүд шиг зугаалаад эхнэрээ хэт давруулахгүй байх байсан юм болов уу? Одоо би яасан нь дээр вэ салах ёстой юу эсвэл өөр шиг нь зугаалах уу? Надад тэрэн шиг амархан юм байхгүй би тийм яндан ч гар биш сайхан охидуудтай гадагшаа дотогшоо зугаалаад ганц нэг өрөө байр машин аваад өгөхөд татганаад байхгүй би чадна. Нөгөө талаас тэглээ гээд ч яах юм билээ бүр яах учраа олохоо байлаа. Ямарч байсан хэсэг зугаалнаа тэгэж байгаад яахаа шийддэг юмуу гэсэн бодол байна. Та бүхэн миний оронд байсан бол яах вэ?