Согтуу эмэгтэй жолооч 13 машин мөргөжээ
2018/02/06
Өчигдөр 17,00 цагийн үед 3639 улсын дугаартай машины жолооч эмэгтэй согтуугаар замын хөдөлгөөнд оролцож, 13 машин мөргөсөн ноцтой осол гарчээ. Уг осол Сүхбаатар дүүргийн I хороо “Хүүхдийн ордны арын зам дээр болжээ. Ослын үеэр азаар хүний амь эрсдээгүй аж.
Тухайлбал өчигдөр буюу 2 дугаар сарын 5-ны өдөр Сүхбаатар дүүргийн Гэндэнгийн гудамж, Хүүхдийн ордны хойд замд амины Lexus маркийн автомашины жолооч А нь LandCriuser автомашинтай Э, Axio автомашинтай Б, Prius автомашинтай Д, Carina автомашинтай T, Forester автомашинтай M, Prius автомашинтай Ц, Prius автомашинтай Б, Prius автомашинтай М, Crown автомашинтай Х, Prius автомашинтай С, Crown автомашинтай Д нарын нийт 11 автомашинтай мөргөлдсөн байна.
зочин · 2018/02/06
хүний мууд дуртай новш вэ. хүйс тэмтэрээд байхдаа яахав дээ. өөрийгөө их л сүртэй гэмт хэргийг газар дээрээс нь шүүмжилж байна гэж бодоод байгаа юм байхдаа хөөрий муу залуу
зочин · 2018/02/06
наад балайгийнхаа өөрийнх нь зургийг нийтэд тавиач.