Нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг хэдийнээ бий болгож чадсан МУСТА А.Түмэн-Өлзий "Олон улсын эмэгтэйчүүдийн баяр"-ыг тохиолдуулан “Гэгээ билээ би” хэмээх хоёр дахь уран бүтээлийн тоглолтоо толилуулах гэж байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл “Гэгээ билээ би” тоглолт өнөөдөр буюу 03 дугаар сарын 05-нд 19:00 цагаас “Монгол бөхийн өргөө”-нд тоглогдоход бэлэн болжээ.

   “Сэтэрт тал”, “Баясгалантай сайхан”, "Хайр бэлэглэе", "Аавдаа", “Ижий зөн”, зэрэг олон гайхалтай дуугаараа түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн өнөөдрийн тоглолтонд урилгаар МУГЖ Г.Ариунбаатар, МУСТА Т.Дэлгэрмөрөн, МУСТА Л.Сөрөлт, "Гурван бүдүүн" хамтлагийн дуучин А.Мөнгөншагай, "Хилийн Цэргийн Дуу Бүжгийн Чуулга"-ын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм.

   Дашрамд дуулгахад МУСТА А.Түмэн-Өлзий өнөөдөр болох “Гэгээ билээ би” тоглолтондоо одонтой ээжүүдээ онцгойлон урьсан бөгөөд өнгөрсөн баасан гаригт Монгол бөхийн өргөөнөө олон сайхан одонтой ээжүүдээ хүндэтгэн урьж, шинэхэн цомгоо тоглолтынхоо урилгатай гардуулсан билээ. Энэ тухай сайхан мэдээллийг ЭНД ДАРЖ сонирхоорой. Түүнчлэн өнөөдрийн тоглолтын үзэгч бүрт шинэхэн цомгоо бэлэглэж байгаа бөгөөд өнөөдрийн тоглолтын тасалбар тун цөөхөн үлдсэн гэнэ. Ийнхүү дуунд дуртай дуучин түмэн минь МУСТА А.Түмэн-Өлзийгийн “Гэгээ билээ би” хэмээх тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: 86861234, 99883031 утсаар лавлаж, амжиж тасалбараа захиалаарай.