1.    Тай Нгок. 35 жил унтаагүй хүн


Одоо 60 настай Тай Нгок 40 жилийн турш огт унтаагүй нэгэн. Тэр 1973 онд ханиад хүрээд түүнээс хойш унтаагүй гэнэ. Гэхдээ ингэж удаан унтахгүй байсан нь түүний эрүүл мэндэд ямар нэгэн нөлөө үзүүлээгүй гэдэг.


2.    Ихэр ахаа гэдсэндээ тээсэн Санжу Бхагад


Санжа Бхагатыг харахад ерөнхийдөө жирэмсэн, хэзээ хэзээгүй төрөх гэж байгаа хүн шиг л харагдана. Тэр том гэдэс нь явахад нь байтугай амьсгалахад нь садаа болно. 1999 онд түүний том гэдсийг “янзлах” гэж яаралтай мэс засал хийсэн чинь харин гэдсэнд нь түүний ихэр ах нь байж байдаг байгаа. Тэр нь бүр толгойд нь үс ургачихсан байж гэнэ. Тэгээд үндсэндээ Бхагат хүүхэд төрүүлсэн хэрэг. Тэр өөрийнхөө ихрийг 36 жил тээж явсан болж таарлаа. Тэд эхийнхээ гэдсэнд байхад ихрийн нэг нь нэгийнхээ дотор бүрэлдэж өссөр байсан нь тэр гэнэ.


3.    Дайнаас хойш 28 жил газар доор амьдарсан Сёйти Ёкои


1941 онд Сёйти Ёкои Японы эзэнт гүрний цэрэгт татагдаж Гуам аралд алба хаахаар очсон байна. 1944 онд америкийн цэрэг арлыг эзлэхэд Ёкои зугтааж. Тэгээд 1972 онд түүнийг арлын хамгийн хүн очдоггүй газраас нутгийн хоёр иргэн олсон байна. Тэр арлын нэг хэсэгт хавцал дунд газар доор 28 жил нуугдсан нь тэр. Тэр хуучин винтовоо барьсаар япон орондоо очсон гэдэг.

4.    1988 оноос хойш нисэх буудалд амьдарч байгаа Мехран


Мехран Карими Нассэри бол Том Хэнксийн тоглосон “Терминал” киноны амьд дүр. Ираны дүрвэгч тэр Парисын  Шарль де Голлийн нэрэмжит нисэх буудлын нэгдүгээр терминалын хүлээлгийн танхимд 1988 оноос хойш амьдарч байна. Иран улс түүнийг шоронд хорих гээд дараа нь эх орноосоо хөөжээ. Тэр өнөө хүртэл Франц, Их британи, бусад орноос  улс төрийн орогнол хүсч байгаа ч татгалзсан хариу сонсч байгаа юм. Харамсалтай нь Мехранд ямар ч бичиг баримт байхгүй. Түүнийг нь английн Хитроу буудалд буух үед нь хулгай авсан гэж байгаа. Ингээд л франц руу буцаасан гэдэг. Тэгээд баримт бичиггүй хүнийг францын тал нутагтаа нэвтрүүлээгүй, бас буцааж болдоггүй. Гаднаас нь харахад тэр ерийн л нэг зорчигч шиг байж байдаг.


5.    Японы бурхан Матаёси Мицуо


Энэ бол зүгээр л нэг улс төрч, гэхдээ өөрийгөө Христ болно гэж итгэдэг нэгэн. Түүний улс төрийн хөтөлбөр, карьерын төлөвлөгөө тодорхой. Эхлээд энэ “аврагч” улсынхаа ерөнхий сайд болно гэж байгаа. Дараа нь тэрээр НҮБ-ыг тэргүүлэх, үүнийхээ дараа дэлхийг эзэгнэгч болно гэнэ. Бурхны өршөөлөөр Матаёси өнөө хүртэл нэг ч удаа ямар ч сонгуульд ялаагүй. Гэхдээ энэ талаара маш их сурталчилгаа хийж олонд танигдсан нэгэн. Бас энэ итгэл үнэмшлээсээ болж самуурайн ёсоор гэдсээ хүүлнэ гэж байнга ярьдаг.


6.    Албан ёсоор үхсэн Лал Бихари


Лал Бихари 1976 оноос 1994 онд албан ёсоор нас барсан хүний бүртгэлд байсан хүн. Энэтхэгийн Уттар-Прадеш мужифйн фермер энэ эр 18 жилийн турш өөрийгөө эрүүл саруул, амьд байгааг хүнд сурталт төрийн албанд итгүүлэх гэж хөөцөлдсөн байна. Энэ хэрэг түүний дүү нь хөрөнгийг нь өвлөж авахын тулд түүнийг үхсэн гэж зарласнаас болсон гэнэ. 1976 онд Лал зээл авахаар банкинд хандаад өөрийгөө “үхсэн” гэдгийг гэнэт мэджээ. Бихари 18 жил өөрийгөө амьд гэдгийг итгүүлэх гэж хөөцөлдөөд арга ядахдаа “үхэгсдийн холбоо” гэдэг байгууллага байгуулжээ. Гэтэл ийм хүн энэтхэг даяар даруй 20 мянга илүү байх юм гэнэ. Тэд бүгдээрээ нэгдээд амьд гэдгээ батлах, эрхээ эдлэхээр хөөцөлдөж эхэлсэн байна.


7.    Газар дэлхийг аврах Дэвид Айк


Мэргэжлийн хөл бөмбөгч байсан, телевизийн нэвтрүүлэгч-тайлбарлагч, британийн ногоон намын тэргүүлэгч  Дэвид Айк 1990 оноос л манай дэлхийг хэзээ нэгэн цагт бүтээсэн үл мэдэгдэх хүмүүсийн үр ач нар биднийг захирч байгаа гэж итгэж эхэлж. Тэд нь бүүр эртнээс “Вавилоны ахан дүүс” нэртэй байгууллагад нэгдэж “Элит” нэртэй нууц байгууллагаар захирч байгаа гэнэ. Тэд мнай дэлхийд бага Жорж Буш, хатан хаан Елизавет II гэх мэт улс төрийн зүтгэлтнүүдийг илгээсэн. Гэхдээ тэр нууцлаг хүмүүс хүүхдийн хүчирхийлэл, томцуулын харгислалд буруутай гэдэг. Тэрээр энэ онолынхоо  талаар 15 ном бичсэн нэгэн.


8.    Өөрөө өөртөө Ромын пап Дэвид Аллен Боден


Канзас мужийн Дэвид Аллен Боден бол өөрийгөө Ромын пап Майкл I гэж өргөмжилсөн нэгэн. Тэр өөрийн хамаатан садан зургаан сүсэгтнийг байлцуулан өөрийгөө 1990 онд Ромын папаар томилсон гэнэ. Тэднийхээр бол Пий XII л хмагийн сүүлийн жинхэнэ пап, түүнээс хойшхи нь хуурамч, модернистууд гэнэ дээ. Гэрийнхээ нэг өрөөг сүм гээд, тэндээ албаа явуулдаг. Түүний сүсэгтэн 50 хүн бас удахгүй ертөнцийн төгсгөл болно гэж итгэдэг гэнэ.


9.    Гэрэл зургийн адппаратын тусламжтай 140 наслах Ёсиро Накамацу


Ёсиро Накамацу бол 3000 гаруй патент эзэмшигч японы нэрт зохион бүтээгч хүн. Тэр электрон цаг, флоппи-диск зэргийг хийсэн гэдэг. Түүний сүүлийн үеийн гайхамшигт бүтээлийн нэг нь Pyon-Pyon гэнэ. Хамгийн гол нь тэр сүүлийн 34 жилийн турш бүхний зургийг авч, ялангуяа хоол идэж байгаа, таваг шанаганы зургаа авдаг гэнэ. Үүнийхээ ачаар тэр 140 насална гэж итгэсээр.


10.    Бүхнийг идэгч Мишель Лолито


Мишель Лолито бол бүхнийг идэгч хэмээн алдаршсан хүн. Түүнийг бүр “Ноён Бүхнийг Идэгч” гэдэг. Тэр металл, резин гээд л дугуй, мотоцикл телевизор гээд бүхнийг иднэ. Нэг удаа бүр онгоц. Тэр юуг ч аваад хэсэг хэсгээр нь салгаад л идэж эхэлнэ. Араас нь ус ууна. Тэр бүр 16 наснаасаа эхлээд ингэж элдвийг идсэн гэнэ.