Сүүлийн хоёр өдрийн турш Хятад сэтгүүлчдийн асуудал сошиал сүлжээнд шуугиан тариад байгаа юм.

Учир нь 13-ны өдөр болсон Хятадын үндэсний парламентын хурлын үеэр сэтгүүлч Zhang Huijun-ыг асуулт тавихад түүний хажууд зогсож байсан сэтгүүлч Liang Xiangyi-ны царайны хувирал, нүдний хөдөлгөөн илт дургүйцсэн байдалтай байсан нь бичлэгт үлджээ. Уг бичлэгийг Хятадын CCTV болон бусад мэдээллийн хэрэгслүүд цацсанаар дэлхий нийтийн анхаарлыг татах болсон байна. Цэнхэр хувцастай сэтгүүлчийн гаргаж буй зохисгүй авирыг үндэслэн түүнийг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ. Харин улаан хувцастай сэтгүүлчийн асуусан асуулт хэт нуршуу, мөн өөрийгөө дөвийлгөсөн байдалтай байсанд олон хүн дургүйцлээ илэрхийлээд байгаа юм. Zhang Huijun өөрийгөө "American Multimedia Television USA"-гийн албаны захирал хэмээн танилцуулсан бөгөөд түүнийг үндсэн асуултаа асуулгүй 40 секундыг ийм маягаар ашигласан хэмээн буруутгасан байна. Мөн Америкд ийм телевиз байдаг эсэх талаар олон нийтийн дунд маргаан дэгдээд байгаа аж. 

www.Dorgio.mn