Экс сайдууд "Нарсны Засгийн газар" байгуулах хэмжээнд байна
2018/04/06
Үе үеийн засгийн газарт ажиллаж байсан сайд нар АТГ-т шалгагдаж эхнээсээ нарсанд саатуулагдаад байна. АТГ-т шалгагдаж байгаа улстөрчид хэрвээ бүгд гэм буруутай болж таарах юм бол нарсны засгийн газар байгуулах хэмжээний бүрэлдэхүүн байгаа юм.
1. ЗГХЭГ-ын дарга асан, Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогтыг С.Баярцогтыг АТГ-аас Эрүүгийн хуулийн 20.3 22.1.3 дүгээр зүйл ангид заасан гэмт хэргүүдэд буруутгаж шалгаж байгаа. Өдгөө түүнийг яллагдагчаар татаж, үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорих шийдвэрийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс гаргасан. Түүнийг Оюутолгойн төсөлтэй холбогдуулж “Батлагдсан гэрээ эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй” гэх хэрэгт буруутган шалгаж байгаа юм.
2. Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байсан Ц.Оюунбаатар, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн даргаар ажиллаж байсан Д.Жаргалсайхан, ерөнхий ня-бо Б.Туяа нарт холбогдох улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэг,
3. Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ нарт холбогдох улсад 900 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэг,
4. Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэн нарт холбогдох 1.2 тэрбум төгрөгийн орон сууц авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэг,
5. Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан Тавантолгойн орд газрыг ашиглахтай холбоотой асуудалд Засгийн газрын ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байх хугацаандаа гэрээний төслийг боловсруулсан асуудалд нь албан тушаалаа урвуулсан, хэтрүүлсэн эсэх асуудлаар Нийслэлийн Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэсэн. Уг хэргийг өдгөө АТГ-аас шалгаж байгаа. Түүнийг Нийслэлийн Прокурорын газрын дуудах хуудсын дагуу дуудаж мэдүүлэг авч байгаа.
6. Увс аймгийн нутагт байрлах Хотгор шанагын уурхай, уурхайн хувьцаа эзэмшигчдийн хоорондоо хувьцаагаа худалдсан гэдэг асуудлаар АТГ-аас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байгаа. Энэ асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас гэрчээр мэдүүлэг авсан. Гэхдээ гэрчээр дуудаад сэжигтэн, яллагдагчаар татдаг түүх байгаа болохоор түүний хувь заяа хаашаа эргэх нь сонин...
С.Баярцогтын шалгагдаж байгаа хэрэгт Ч.Сайханбилэгийн засгийн газрын гишүүд бараг бүрэн бүрэлдэхүүнээрээ очиж тайлбар өгөх нь баараггүй болсон.
Энэ бүхнээс үзэхэд Засгийн газрын сайд байсан эрхэмүүд "Нарсны Засгийн газар" байгуулах хэмжээнд хүрсэн байх юм.
Зочин · 2018/04/09
Butsaan avch nutgiin khumuust n' ugukh kheregtei. Shorond khori, udaan jileer....
Зочин · 2018/04/09
Ed nar bugd ekh ornoosoo urvasan khumuus shuu dee.... Mungu shutdeg ulsuud daa!!! Jaaj shiidekhiig kharj baija. Hervee chaddagui juum bol munkh tenger gesgeekh boltugai!!!
Зочин · 2018/04/07
Ер яагаад монолынхоо баялгийг унэгуйдуулж гадаадад ашиг авдаг яагаад монголын эзлэх хувийг багасгадаг яагаад ашиг авах хугацааг хойшлуулав яагаад татвараас челеелев яагаад ИХ д мэдэгдэлгуй Дубайд очиж ОТ г барьцаалж менге босгов гээд л монголоосоо урвагчид юм биш уу
Зочин · 2018/04/07
2 taartsan hulgaich Ene muu 2 n nud ni sohlood baas chatsag ni gartal hoshnogdood ger buleer n togoinuud ni tasdaj hayah heregtei
Зочин · 2018/04/07
Баярцогт, Сайханбилэг нарыг сайн шалгавал энэ их мөнгө төгрөгтэй луйврын цаана өөр ч аймшигтай Монголын ард түмний эсрэг хийсэн хэргүүд гарч мэднэ Бүх насаар нь хорих хэрэгтэй
Зочин · 2018/04/07
Баярцогт, Сайханбилэг нар бол гадныханд худалдагдсан эх орноосоо урвагчид мөн Тэднийг цаазалсан ч багадна
mnl · 2018/04/06
bayanselenge ed nariin hajuud zugeer l dolooson bna
Зочин · 2018/04/06
балаг цогт,Муухай балаг 2ямар ичих нүүргүй луйварчид вэ
Зочин · 2018/04/06
балаг цогт,Муухай балаг 2ямар ичих нүүргүй луйварчид вэ
Зочин · 2018/04/06
балаг цогт,Муухай балаг 2ямар ичих нүүргүй луйварчид вэ
Зочин · 2018/04/06
балаг цогт,Муухай балаг 2ямар ичих нүүргүй луйварчид вэ
Зочин · 2018/04/06
балаг цогт,Муухай балаг 2ямар ичих нүүргүй луйварчид вэ
Man ajLaa myy xiisn · 2018/04/06
60terbym shaxaaniiNyamk daraa n uu
Зоёин · 2018/04/06
Ганц худаг эдийн засгийн хямралд ороод байгаа гэсэн. Тийшээ бүгдийг нь явуулж эдийн засгийг сайжруулахгүй бол болхоо байлаа. 2,3 сангийн сайд нар босгоод ирэх байлгүй. Тэндээ парламентийн засаглал байгуулж худагийн вант улс байгуул.
Иргэн · 2018/04/06
С БАЯР Д ЗОРИГТ ХҮРЭЛБААТАР НАРГ БАРИВЧИЛ ХОТГОР ШАНАГЫГ БУЦААЖ АРД ТҮМНИИ ӨМЧ БОЛГОХЫГ ШААРДАЖ БАЙНА ЭХ ОРНЫ БАЯЛГИИГ АРД НИИТЭД ХУВААЖ ӨГЧ БАЙХ НЬ ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХ БОЛНО
7 · 2018/04/06
Баяр Зоригт цуг идээ биз