Монголын хувцас загварын болоод худалдааны ертөнцийг Азид төдийгүй дэлхийд сурталчлан таниулах “Азийн загварын 7 хоног-2014” наадмын талаархи албан ёсны хэвлэлийн хурал өнөөдөр 12:00 цагаас “BLUE SKY tower”-т болно

Хэвлэлийн хуралд "“Азийн загварын 7 хоног-2014” Г"-ийг санаачлагч “Group fashion weeks”-ийн ерөнхийлөгч Arwin Sharma,  “IMEX corporation LLC”-ийн гадаад харилцаа хариуцсан захирал Г.Шүр-Эрдэнэ, “MGL media group”-ийн захиарал Э.Батхүү, “ANDRA model management”-ийн захирал мисс Х.Бадамгэрэл нар болон наадмыг дэмжин оролцож буй Соёл Спорт Аялал Жуулчлалын Яам, Аялал Жуулчлалын Үндэсний Төв, Сити Дээд Сургууль, Урлах Эрдмийн Загварын Товчоо, BSB Better Lifestyle-ийн төлөөлөгчид оролцоно.

Сонирхуулахад: Өнгөрсөн жил Япон улсад зохиогдсон “Азийн загварын 7 хоног-2013”-ийн телевизийн шоу нэвтрүүлгийг дэлхийн 110 гаруй орны 80 сая үзэгчид үзэж сонирхсон томоохон арга хэмжээ болсон ажээ.

САНААЧЛАГЧ:
-Group fashion weeks

ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
- IMEX corporation LLC

ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
-Монголын загвар өмсөгч, дизайнаруудын төгөлдөр холбоо
-ANDRA model management

МЭДЭЭЛЛИЙН АЛБАН ЁСНЫ ТҮНШ:
-MGL media group
-Монголын №1 хөтөч сайт  WWW.DORGIO.MN

ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА:
-Соёл спорт аялал жуулчлалын яам
-Аялал жуулчлалын үндэсний төв
-СИТИ дээд сургууль
-Урлах эрдмийн загварын товчоо
-BSB better lifestyle