Хувиараа таксинд явагчид эхнээсээ ял авч байна
2018/04/16
Сүүлийн жилүүдэд иргэд өөрийн эзэмшлийн машинаар таксинд явах нь нэмэглсэн. Үйлчилгээнд явж байхад машинд нь үлдээж буусан эд зүйлийг ашиглах, буцааж өгөхгүй байх, цагдаад эмэгдээгүйн улмаас хувиараа такси үйлчилгээ үзүүлэгчид ял авч байна. Бид өмнө нь орон нутагт гарсан нэг хэргийг сэрэмжлүүлэг болгон хүргэж байсан бол энэ удаад нийслэлд гарсан хэргийн талаар хүргэж байна.
Хувиараа таксины үйлчилгээ үзүүлэгч Б.А нь ... УНЕ улсын дугаартай Тоёота Пробокс маркийн автомашинаар иргэн Ц.Э-ыг 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт ....... дугаар бичил хорооллын аркны орчим хүргэж өгсөн байна. Энэ үеэр иргэн Ц.Э автомашинд нь орхиж буусан түрийвчтэй 750.000 төгрөг, Виво Икс 9 маркийн гар утас буюу гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан байна.
Энэ талаар Б.А мэдүүлэхдээ: “Би таксинд явж байгаад 100 айлаас нэг хүн аваад хороололд буулгаад уруудаж явтал машинд гар утас, түрийвч байсан. Тэгээд утас нь дуугарахаар нь аваад ярих гэтэл ярихын завдалгүй цэнэг нь дуусаад унтарсан. Би тэр гар утасны кодыг тайлуулахаар гар утас засварт өгсөн байсан ба цагдаагийн газраас намайг дуудаад энэ асуудал болсон” гэв.
Харин хохирогч Ц.Э: “Би 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хувиараа дуудлагын жолоочийн ажил хийж байгаад тарчихаад өөрийн найзтайгаа ууж сууж тэр хавиас нэг таксинд гар өргөж суугаад бичил хороолол орохоор явсан юм. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохоор замдаа хэсэг хугацаанд унтчихсан юм. Тэгээд миний ухаан санаа орж гараад яваад байсан болохоор хүрэх газар ирчихлээ гээд нөгөөх жолооч татаад чангаагаад цохиод таксины мөнгөө өг гээд надаас 4000 төгрөг авсан юм. Тэгээд энгэрийн халааснаасаа түрүүвчтэй мөнгө авч өгчихөөд буцаад жоохон сууж утсаар ярьж байгаад буух шиг болсон юм. Тэгээд таксинаас буусны дараа гар утсаараа ярих гэтэл миний халаасанд байсан гар утас болон түрийвчтэй мөнгө байхгүй болохоор нь нөгөө жолоочийн машинд нь үлдээгээд буучихлаа гэж бодоод машин руу гүйтэл согтуу байсан болохоор чадаагүй газар уначихсан юм. Тэгээд би гэртээ оролгүй шууд Баянголын Цагдаа дээр ирж өргөдөл гаргаж өгсөн юм. Би тухайн үед түрийвчнээсээ 4000 төгрөг өгчихөөд түрийвчээ болон гар утсаа үлдээгээд буучихсан байсан. Тэрийг би эрүүл болчихоод үлдээгээд буучихсанаа санасан юм. Ухаан санаа балартаад согтуу байсан болохоор эхний мэдүүлэгт буруу өгсөн байна. Мөн түрийвчтэй бэлэн 750.000 төгрөг байсан. Ямар нэгэн бичиг баримт байгаагүй.” Гэж мэдүүлсэн байна.
Гол нь хувиараа таксины үйлчилгээ үзүүлэгч Б.А нь цагдаад мэдэгдэлгүйгээр мөнгийг нь өөрийнхөө дансанд хийж, гар утсанд нь өөрийнхөө сим картыг хийсэн нь бусдын эд зүйлийг завшихыг завдсан хэрэгтэн болгосон.
Шүүхээс Б.А-г гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байдаг. Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Аийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байдаг.
Тиймээс иргэн та өөрийнхөө унаагаар бусдад үйлчилж байгаа бол үлдээж буусан эд зүйлийг цагдаагийн байгууллагад мэдэгдэж хүлээлгэн өгч өөрийгөө гэмт хэрэгтэн болгохоос сэрэмжлүүлэх хэрэгтэй юм.
Тэрсээ · 2018/04/16
Автобусны буудал дээр түгжээ үүсгэдэг таксийнд явдаг нөхөд хэрэггүй. Такси албан ёсны байх ёстой. Хэн нэгэн явж байгаад осолд ороход хариуцах байгууллага хэрэгтэй. Таксич биш тамхичид л хүн авч явах гээд ээрээд байдаг шүү.
Ацнууд · 2018/04/16
Өмхий самхай ханхалсан ихэнх нь хулгайч нар шүү дээ бүгдийг нь болиулах хэрэгтэй
Ацнууд · 2018/04/16
Өмхий самхай ханхалсан ихэнх нь хулгайч нар шүү дээ бүгдийг нь болиулах хэрэгтэй
Зочин · 2018/04/16
хотын нийтийн тээврийн хамаг хүндийг хувиараа таксинд явдаг хүмүүс үүрдэг
Jagaa ah n · 2018/04/16
Erun buruu argaar olson yum ugaasaa l daraa hezee neg udur irdeg yum uurt ur huuhduuded ... Zuw amidartsgaa
Зочин · 2018/04/16
zuitei heden ch utas luivarduulav daa muu hulgaich nar shuu de ed nar chin
иргэн · 2018/04/16
тусгай зөвшөөрөлгүй иргэдийг шулдаг хувийн такси гэх нөхдүүдийг төр хянадаг болох хэрэгтэй
irgen · 2018/04/16
tatvar tulduggui buleg gesen ug. zogsooh heregtei