Монголын хувцас загварын болоод худалдааны ертөнцийг Азид төдийгүй дэлхийд сурталчлан таниулах “АЗИЙН ЗАГВАРЫН 7 ХОНОГ-2014” манай улсад зохион байгуулагдахаар болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Өнөөдөр энэхүү арга хэмжээний албан ёсны хэвлэлийн хурал болсон юм.

“АЗИЙН ЗАГВАРЫН 7 ХОНОГ”-ийг санаачлагч “GROUP FASHION WEEKS”-ийн ерөнхийлөгч Arwin Sharma,  “IMEX CORPORATION LLC”-ийн гадаад харилцаа хариуцсан захирал Г.Шүрэрдэнэ, “MGL MEDIA GROUP”-ийн захирал Э.Батхүү, “ANDRA MODEL MANAGEMENT”-ийн захирал мисс Х.Бадамгэрэл, Аялал Жуулчлалын Үндэсний Төвийн дэд захирал Э.Баатарсүх, "Сити" Дээд Сургуулийн захирал Байгалмаа нар оролцож наадмын талаархи дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг хүрэлцэн ирсэн хэвлэл мэдээллийнхэнд хүргэлээ.

            Энэ оны 8-р сарын 28-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар товоо зарласан тус наадам нь өнгөрсөн жил “АЗИЙН ЗАГВАРЫН 7 ХОНОГ-2013”-нь Япон улсад амжилттай зохион байгуулагдсан бөгөөд дэлхийн 40 гаруй орны дизайнер моделиуд оролцсон томоохон арга хэмжээ болжээ.

Манай улсад зохион байгуулагдах уг арга хэмжээнд Азийн 30 гаруй орон, Латин америк, Дубай, Гүрж, Австрали гэх мэт 20 гаруй орон, нийт 50 гаруй орны 200 гаруй дизайнерууд болон Япон, Африк зэрэг орнуудын миссүүд хүрэлцэн ирж оролцохоор мэдэгдээд байгаа аж. Түүнчлэн “АЗИЙН ЗАГВАРЫН 7 ХОНОГ-2014” зохион байгуулагдах хугацаанд тухайн орнуудын худалдаачдын үзэсгэлэн худалдаа манай улсад зохион байгуулагдах ажээ.

“АЗИЙН ЗАГВАРЫН 7 ХОНОГ”-т манай улсаас 50 модель, 5 дизайнер, 5 үсчин гоо засалч оролцох эрхтэй бөгөөд тус моделиуд болон дизайнер, үсчин гоо засалчдын сонгон шалгаруулалт ирэх 8-р сарын 1-нээс өмнө хийгдэх аж.

Дашрамд дуулгахаад, өнгөрсөн жил Япон улсад зохиогдсон “АЗИЙН ЗАГВАРЫН 7 ХОНОГ-2013”-ийн телевизийн шоу нэвтрүүлгийг дэлхийн 110 гаруй орны 80 сая үзэгчид үзэж сонирхсон томоохон арга хэмжээ болсон билээ.

Санаачлагч:
-Group Fashion Weeks

Ерөнхий Зохион Байгуулагч:
- Imex Corporation Llc

Хамтран Зохион Байгуулагч:
-Монголын Загвар Өмсөгч, Дизайнеруудын Төгөлдөр Холбоо
-Andra Model Management

Мэдээллийн Албан Ёсны Түнш:
-Mgl Media Group
-Монголын №1 Хөтөч Сайт Www.Dorgio.Mn

Дэмжигч Байгууллага:
-Соёл Спорт Аялал Жуулчлалын Яам
-Аялал Жуулчлалын Үндэсний Төв
-Сити Дээд Сургууль
-Урлах Эрдмийн Загварын Товчоо
-Bsb Better Lifestyle