Нийслэлчүүд хөрсөө хамгаалж эхэллээ
2018/04/25
Нийслэлийн хөрсний 88 хувь нянгийн бохирдолтой байгаа нь судалгаагаар илэрсэн. Тодруулбал, томоохон үйлдвэр, авто засварын үйлчилгээ, техникийн зах орчимд хар тугалга, металын бохирдолтой байгаа нь тогтоогдсон байна.
Энэ ч үүднээс сүүлийн жилүүдэд ХӨРСНИЙ БОХИРДОЛын асуудал ихээр хөндөх болсон. Өнгөрсөн оноос эхлэн жил бүрийн 04 сарын 27-ны өдрийг НИЙСЛЭЛИЙН ХӨРС ХАМГААЛАХ өдөр болгосоноор төрийн, хувийн хэвшлийн байгууллага, эрдэмтэн судлаачид энэхүү асуудалд анхааран ажиллах болсон.
Тэгвэл энэ жилийн Нийслэлийн хөрс хамгаалах өдрийг төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид нэгдэж “ХӨРСӨӨ ХАМГААЛЪЯ” нээлттэй өдөрлөгийг “Хэрэглээгээ өөрчилж, хөрсөө хамгаалцгаая” уриан дор 04 сарын 27-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.
Энэхүү өдөрлөг нь Хөрс хамгаалал, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Төрийн байгууллага, Төрийн бус байгууллага, Хувийн хэвшлийн ААН, эрдэмтэн судлаачид” гэсэн 3 талын оролцоог хангаж буйгаараа ОНЦЛОГ юм байна.
Нээлттэй өдөрлөгийн үеэр Төрийн болон судалгааны байгууллагууд иргэдэд нээлттэй мэдээлэл өгөх бол хувийн хэвшил ААН, эрдэмтэн, судлаачид Хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлийн инновацийн шийдэл бүхий бүтээгдэхүүний танилцуулах юм байна.