АТГ-ын ажилтнуудыг хар домоор заналхийлэв
2014/01/17
Авлигатай тэмцэх газар байгуулагдсан цагаасаа албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн татвар төлөгчдийн мөнгийг завшдаг хар мөртнүүдийг шалгаж ирсэн.
Төрийн тэргүүнээр ажиллаж байсан нэгнээс эхлээд аймгийн Засаг дарга, төрийн жирийн албан хаагч хэн ч байсан хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй гэсэн зарчмаар шалгаж, буруутайг нь шүүхээр тогтоолгон шийдвэрлүүлсээр байгаа. Энэ ч утгаараа Авилгатай тэмцэх газрынханд янз бүрийн дарамт шахалт, заналхийлэл ирдэг аж.
Гэвч хийх ёстой ажлаа хийсэн учраас тэр бүгдийг тоохгүй өнгөрөөсөөр иржээ.
Харин энэ удаад тэсэж чадамгүй хар домыг үл таних этгээд АТГ-ынханд хийсэн байна.
Тодруулбал, тус газрын үүднээс гурилан хүн буюу балин олджээ.
Гурилаар хүн хийгээд биед нь түүхий мах зоож орхисон аж.
Шашны зан үйлд ямар хэн нэгэн дайсан этгээд, өрсөлдөгчийнхөө амь биеийг золигт гаргахдаа энэхүү гурилан хүнээр домнодог учир айхгүй ч гэсэн аягүй гэгчээр АТГ-ынханд уг үйлдэл ихэд хүнд тусчээ.
Мэдээж янз бүрийн заналхийлэл, дарамт шахалт байдаг ч үүн шиг хар дом хийсэн тохиолдол анхных нь аж. Хэдийгээр хуулийн байгууллага ч гэсэн, тэнд ажилллагсад адилхан л хүн юм хойно, бүгд л ар гэр, аав, ээжтэй хүмүүс учир сэжиг төрсөн нь тодорхой.
Шашны хар домоор хэн нэгнийг харааж, заналхийлж хорлохыг монголчууд бид хэдийнээсээ жигшиж зэвүүцсээр ирсэн. Гэтэл сүүлийн үед элдэв, төрлийн хараал жатга хийгчид борооны дараах мөөг шиг олширч, хэрээс хэтэрсэн үйлдэл хийсээр ирснийг зохицуулах цаг нь ирснийг энэ явдал сануулж байна.
Татвар төлөгч бидний мөнгөөр тансагласан цагаан захтнуудын булхайг дэлгэж, шалгасных нь төлөө ийнхүү заналхийлсэн этгээдийг хайж эхэлсэн байна. Хэрвээ уг этгээдийг олвол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж эх сурвалж мэдээлсэн юм.
Б.Чимэг
Зочин · 2014/01/20
aih hereggui muu hiisen uil ni uursdud ni tusna. zorigtoi ajlaa hii. ard tumen ta buhniig demjine
зочин · 2014/01/20
************ хийсэн хүн, хийлгүүлсэн хүмүүст энэ ************ нь өөрсдөд нь тусах байлгүй, арай ч дээ, хийж өгч байгаа хүн нь ч гэсэн дээ, улсын мөнгөөр идэж уусан ******хай үйл, үйлдэл хүмүүст тусалж л байдаг, тэр хүмүүс бүгд л үр хүүхэд эцэг эхтэй байлгүй, зөв зүйл хийж ажлаа хийсэн хүмүүсийг ингэж ч арай болохгүй байхаа, мэдээж улс төр, бизнесийн баячуудын л хийсэн ажил, ёстой ******хай юм, зүгээр харсан жирийн иргэн хүртэл даанч дээ гэж бодогдож байна
Зочин · 2014/01/20
АТГ гэдэг ард түмнийг нам эвсэл хөрөнгө мөнгөөр нь ялгаварлан эрх баригчдад таалагдаагүй хүмүүсийг замаасаа зайлуулахад нь тусалдаг 1937 оны үеийн ДЯ-ны зүсээ хувиргасан байгууллага. Монгол орны байгалийн баялгийг гадныхантай нийлж цөлмөөд байгаа том бурхинуудыг АТГ яаж ч чадахгүй байгаа шүү дээ. Өнөөгийн дүр эсгэсэн ардчилал шигээ дүр эсгэсэн АТГ гэвэл зохилтой.
Зочин · 2014/01/19
шудрага зөв ажиллавал айх юмгүй,харин шудрага байж чадахгүй бол тарсан ****** үрийнхээ хорт жимсийг үеийн үедээ хүртэнэ дээ
Зочин · 2014/01/19
jaahan l ug zuruhud negende *******hiilgedeg bolson uhamsar doroi humuus olshirchee. Haraal hiij baigaa ni ch gesen uurtuu lai huraah bolj. nadad iim jatag irsen bi toogoogui. uunees hoish heden uda bertel avch hagalgaand hurtel orson. Nom sain unshuulah heregtei yum bn lee shuu.
Зочин · 2014/01/19
ene nuhur tavisan ym bishuu. ip haygiig n ts**** n medegd.
Зочин · 2014/01/19
Дэнзэн мэтийг л шалгаж чадахгїй болхоор шудрага гэж хэлж болох уу?
Зочин · 2014/01/19
Төрийн сүлд хувцас нь хамгаалж дийлхүү ??? Мэдрэл юм бичдийн
Зочин · 2014/01/18
aih hereggui.Toriin ajiltnuudiig Mongol Ulsiin maani Toriin Suld harj,hamgaalj ybdag jum .
Зочин · 2014/01/18
Naadah chini yu ch bish. Zarim MAN elchin said, darga nar ajiltnuudaa bugdiig ni duudaj suulgaj baigaad nuden deer ni zevuutsej jigshmeer uildel hiilgedej baisan shuu. Yam ***giin gazar hurtel burhan ***jnii eldev zan uil hiilgedeg l biz dee. Toriin ordon dotor hurtel gal tahiad baigaa biz dee he he.
Зочин · 2014/01/18
Turiin huvtsas iim yumiig hamgaaldag yum aa.
Зочин · 2014/01/18
ATG-iihand iim ***ldar buldar yumand buu itgee ta nariin mini hiij bga ajil olonii tuluu ene niigemiin sn shnii tuluu yum hoino olon tumen hamgaalana harna. Ulam bur zorigtoigoor alban uurgee guitsetge urags.h.a.a. amjilt.
Зочин · 2014/01/18
hahah baidag shde hugshuun irgenii huulia unsh l daaaaa
Зочин · 2014/01/18
hen zohitsuulhiin bl do
Зочин · 2014/01/18
Atg ulam sain ajillah yostoi shvv ene niigmiin buzar bulhaig gants ene bguullaga l tseverlej bna Busad huuliin bguullaguud bvgd tsagaan zahtan geed bgaa etgeedvvdiin gart bgaa shvv bi um ma ni *** me hum geed zalbirchihiya odoo ta nar tserveh hereggvi ee kkkkk
Зочин · 2014/01/18
baidgiiimdaaaa huuli sudlah heregtei
Зочин · 2014/01/18
baidgiiimdaaaa huuli sudlah heregtei
Зочин · 2014/01/18
ymar baliar muhai ym be, hiisen hereg n ilchlegdeh ged omdondo dusachih ***had guij bgn bna l da
Зочин · 2014/01/18
UHSENEES NI AIDIIN SDAA! SHUUD L HYARGAH HEREGTEI BALAI NIIGMIIN GUTAMSHIG HOG SHAARUUDIIG!!! AVILGALIIN ETSEGTEI NI PSDU!
user · 2014/01/18
olloo geed iim huuli bhuu hun zanalhiilsen geed ha ha gurilan hun hiilee geed wa ha ha utgagui ymand yum bodohiin nugeliin nudiig gurilaar gehcheer l yum bolj bh shiw dee
Зочин · 2014/01/18
> >