Н.Номтойбаярын балгийг хэрхэн баллуурдах вэ, МАН-ын даргаа
2018/05/02
Эрх баригч МАН 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Ардаа алагчилдаггүй төр” хэмээх бодлогыг дэвшүүлж, төрийн мэргэшсэн албан хаагчдыг халж сольдоггүй байх тогтолцоог бүрдүүлэхээ амласан.
Өөрөөр хэлбэл, төрийн албыг төрөл садан, найз нөхдийн гэх шалгуураар биш шат ахин дээшилдэг мерит зарчмаар бүрдүүлнэ гэж тодорхой зааж Засаг солигдох бүрт төрийн албанд нүүрлэж байдаг халаа, сэлгээг хийхгүй гэдгээ бараг л тунхаглаж байв. Харамсалтай нь энэ тунхаг биеллээ олоогүйн балгийг өнөө ч эдэлсээр л байна.
Үүнийг батлах жишээ олныг хэлж болно. Өмнөх Засгийн газарт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж асан Н.Номтойбаяр л гэхэд ганц удаагийн тушаалаар 10 гаруй хүнийг ажлаас нь халсан байх жишээтэй.
Тэрбээр 2017 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр гэсэн огноотой бүр тодруулбал шинэ оны анхны тушаалаараа МСҮТ-ийн 17 захирлыг ажлаас нь чөлөөлснийг өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн бага хурал хийсэн Мэргэжлийн боловсролын сургуулиудын ажиллагсдын эрхийг хамгаалах түр хорооныхон мэдэгдэж байлаа. Олон захирлыг хоморголон халсан үндэслэлдээ үр дүнгийн гэрээ дүгнэж, хангалтгүй дүн авсан тухай дурдсан байдаг аж. Тодруулбал, у тушаалд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, 24.2, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 7.1 дэх заалтыг тус тус үндэслэсэн тухай зурайна.
Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн заалтуудыг үндэслэл болгон үр дүнгийн гэрээ дүгнэхэд хангалтгүй дүн авсан захирууд халагдсан гэж ойлгогдохоор байгаа ч “цааз” сонссон захирлууд үүнийг нь хүлээн зөвшөөрсөнгүй. Арга ч үгүй биз. Н.Номтойбаяр сайдын 2017 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн Б/26 тоот тушаалаар чөлөөлөгдсөн Ховд аймаг дахь “Хөгжил” политехник коллежийн захирал Д.Баярмаа л гэхэд 2016 онд гаргасан амжилт нь чамлахааргүй, Улсын ур чадварын уралдаанаас тус коллежийн оюутан Долгормаа, Жадам-Эрдэнэ, Батбуян нар гурван мэргэжлээр улсад нэг, гуравдугаар байрт шалгарч, Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Дабид болсон Дэлхийн ур чадварын тэмцээнд Долгормаа улсаа төлөөлөл оролцсон. Мөн БИТ байгуулсан нь улсад тэргүүн туршлага болсон байх жишээтэй. Тийн атал сургуулийн захирлын ажлыг муу хэмээн үнэлж F гэсэн хамгийн доод үнэлгээ өгсөн нь анхаарал татахгүй байх аргагүй. Энэ бол Н.Номтойбаяр сайдын тушаалаар ажилгүй болсон захирлуудын ердөө нэгийнх нь жишээ.
Тиймээс халагдсан захирлууд шүүхэд гомдол гаргаж, үр дүнгийн биелэлтийг “шалгуулж” эцэст нь онц дүн авсан нь бий. Өөрөөр хэлбэл, гурван ч шатны шүүхээр тэдний гомдлыг хэлэлцээд үр дүнгийн гэрээг буруу дүгнэснийг тогтоож, буцааж ажилд нь томилох шийдвэрийг Улсын Дээд шүүхээс гаргажээ. Харамсалтай нь, Н.Номтойбаяр сайд тэднийг халмагцаа оронд нь өөрийн нөхдийг томилсон нь өдгөө асуудал болоод буй юм. Халагдсан захирлууд шүүхэд хандсан, асуудал нь шүүхийн шатанд явж байсан тул Сэлэнгэ, Дархан-Уул зэрэг аймгийн МСҮТ-ийн захирлуудыг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ. Гэхдээ зарим аймгийнхыг шүүхийн шийдвэрийг ч хүлээлгүйгээр шууд томилсон нь ч бий гэнэ. Үр дүнгийн гэрээний дүнгээс гадна өргөдөл өгч хүсэлт гаргаагүй байхад нь халчихаад шүүх дээр ялагдаж орхисон тохиолдол ч байгаа.
Тиймээс халагдсан 17 захирал шүүхийн шийдвэрээр ажилдаа буцаан томилох ёстой гэсэн шаардлагыг Н.Номтойбаярын халааг авсан С.Чинзориг сайдад тавьж, үүнээс улбаалан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдыг огцруулна хэмээн өргөх бичиг барьж хаврын синдромд хүч нэмж буй гэнэ. Энэ нь Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Алийн болгон баасыг чинь цэвэрлэж суух юм. Баасыг чинь цэвэрлэсээр ажил хийх завдал гарсангүй” хэмээн ундууцаж байсантай агаар нэг үйл явдал бөгөөд Н.Номтойбаярын бодлогогүй, буруу шийдвэрийн балгаар 17 хүний ажилгүй байсан хугацааны цалинг төрөөс төсвөөс төлөхөд хүрч байгаагийн хариуцлагыг хэн хүлээх ёстой вэ.
Уг нь Н.Номтойбаяр өмнөх парламентад АН-ынхныг халаа, сэлгээ хийхийн тулд ээлжит бус чуулган зарлан хуралдууллаа хэмээн шүүмжилж, төрийн алба тогтвортой байх ёстойг ам хуурайгүй ярьдаг байлаа. Гэтэл өөрөө сайд болж тамга атгангуутаа хоморголон халсан захирлуудыг эргэж ажилд нь авахаас гадна, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох зэрэг зовлонтой асуудлыг ардаа үлдээгээд, гэгээнтэн мэт попорч суугаа Номтыг номхруулах ухаан МАН-д лавтай үгүй бололтой.
Нийгмийн шуудан сонин
Хүннү · 2018/05/03
Төрийн албан хаагч буруу шийдвэр гаргасан бол хариуцлагаа үүрдэг байх ёстой. Энэ нөхдүүд жирий биднээс илүү халамж, хөнгөлөлт эдэлдэг хүмүүс шүү дээ. Жишээ нь хөнглөлтэй байранд орно, тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалингаа авна, буруу шийдвэр гаргаад үүнээс гарах хохирлоо улмаар төлүүлнэ. Эд арай хэтэрч байгаа юм биш үү.
Зочин · 2018/05/02
Би та нартай яаж холбогдох вэ? Би бас шүүхийн шийдвэртэй.Гэвч утгагүй тайлбар тавьсаар өдийг хүрлээ.
Зочин · 2018/05/02
Би та нартай яаж холбогдох вэ? Би бас шүүхийн шийдвэртэй.Гэвч утгагүй тайлбар тавьсаар өдийг хүрлээ.
Зочин · 2018/05/02
Mongoliin hurungu g hulgai hiine , ard tumenii gazar shoroog zarna , hun dairch alna , huuhen huchindene , naiz nuhud uu shorond hiine hutga shaana, an amitan huuhedtei ni budaj alna yamarch bolovsrolgui bj turd shurgalan orj hor hutgana davarsaar davarsaar hun amitan ajil hoolnoos ni halj solin 9 n shiden burdsen hulgaich turultei huur dee Ger buleer ni budaj tsaazlakh eostoi hulgaichdaa ene amisgaa

төрөө цэвэрлэе · 2018/05/02
Боловсрол муу хүний гай. Баян хүн бүр боловсролтой байдгүй юм.
Гөлөг · 2018/05/02
Сумтайбаяр гэх нохойн гөлгийг АТГр шалгаачэээ Бас Булган аймагт хүн дайрч алахдаа өөрөө машин бариж явсаныг нь гэрчүүд харсан бдаг .???????????????

АРД ИРГЭДЭЭС · 2018/05/02
УГААСАА МАНд ОЛИГТОЙ УЛС ТӨРЧ БАЙХГҮЙ ШДЭЭ??? ОДОО МЭДЭЖ АВ????? ХАЙРАН 2 ЖИЛ??????? ИХ ХУГАЦАА ШҮҮ???????
дуяа · 2018/05/02
залуу хүн гэхэд энэ номтой баяр хүнээс үг дуулж шүүмжлэл сонсох маш дургүй нь ажимиглагддаг өөрийг магтахгүй л бол шүүмжилсэн алдаа оноог нь хэлсэн хүнд өш санаж зуудаг муухай зуршилтай залуу Хуралдаан дээр чинзориг сайдтай ажил төрлийн талаар маргасаны төлөө огцруулна гээд явж байна. санаанд таарахгүй бол иймэрхүү юм сэдэхээс өөр дорвитой хийсэн юмгүй ийм л бүдүүлэг залуу харагддаг