“Талх Чихэр” ХК хүнсний аюулгүй байдлын удирдлагын стандарт ISO 22000 нэвтрүүлээ
2018/05/04
Хүнсний манлай үйлдвэр “Талх чихэр” ХК хүнсний аюулгүй байдлын удирдлагын стандартын ISO 22000 амжилттай нэвтрүүллээ. Энэхүү стандарт нь 2005 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд дэлхийн 200 гаруй улс нэвтрүүлээд байна.
ISO 22000 нь хүнсний үйлдвэрийн хэлхээнд оролцож байгаа буюу түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтээс эхлэн хүнс үйлдвэрлэх, тээвэрлэх бас хадгалах үйл ажиллагааг хэрэгжүүлэгч болон хавсран гүйцэтгэгчдийг дамжин жижиглэн худалдаалах болон хүнсний үйлчилгээ үзүүлэх зэрэг эцсийн дамжлага хүртэлх өргөн хүрээг хамарсан байдаг.
Талх гурилан бүтээгдэхүүний 60 гаруй хувийг хангадаг Талх Чихэр ХК-ны хувьд нийгмийн хариуцлагаа ухамсарлан чанарын удирдлагын стандартыг ийнхүү амжилттай нэвтрүүллээ.
Ингэснээр хэрэглэгчид ямар нэгэн эрсдэлгүй, чанартай найдвартай бүтээгдэхүүн хэрэглэх бүрэн боломж нээгдэж байгаа юм. Талх чихэр ХК 100 гаруй төрлийн түүхий эдийг бэлтгэн нийлүүлэгчдээс авдаг бөгөөд энэхүү стандартыг дагаад бэлтгэн нийлүүлэгчид мөн чанаржиж тэдгээрт хяналт, шаардлага тавин ажиллаж байна.
“Талх чихэр” ХК-ийн Чанар, баталгаажуулалт хариуцсан ахлах менежер Д.Одонгэрэл: Бүтээгдэхүүний өдөр тутам бүх насны хүмүүс хэрэглэж байгаа тул хүнсний аюулгүй байдлыг дээд зэргээр ханган ажилладаг. Ийм учраас өнөөдөр олон улсын стандартыг хангаж гэрчилгээ гардан авч байгаадаа баяртай байна. Бид ХАССП тогтолцоог нэвтрүүлснээр үйлдвэрлэлийн бүх шатанд чанар, эрүүл ахуйн орчин бүрэн бүрдсэн. Мөн ажилчдын эрүүл ахуй, ажиллах орчин, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн ариутгал цэвэрлэгээ, халдваргүйтэлийн хөтөлбөр хэрэгждэг. Хүнсний үйлдвэрлэлд ийм стандарт нэвтэрсэн нь нийгмийн эрүүл мэндийн салбарт дэвшил гарсан гэж хэлж болно.
“Талх чихэр” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тулга: Талх чихэр” компани үүсгэн байгуулагдаад 34 жил болж байна. Өнгөрсөн хугацаанд үйлдвэрийн техник технологи ажиллах орчин нөхцөлөө сайжруулж ирсэн. Монгол Улсын гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбартаа анх удаа олон улсын ISO 22000 стандартыг нэвтрүүллээ. Ингэснээр бүтээгдэхүүнээ эх орондоо төдийгүй экспортод гаргах боломж нээгдэж байгаа юм. Одоо дараа дараагын ажил ундарч байна. Тухайлбал, ISO 9001: 2008 стандартын шинэчилсэн хувилбар гарсан. Ингээд бид энэ оны сүүлчээр ISO 9001: 2015 стандартад шилжих төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Эдгээр стандартыг хангаснаар бүтээгдэхүүний амт, чанар, эрүүл, аюулгүй байдалд шинэ, шинэ дэвшил гарч байна гэсэн үг.
Дан ганц гурилан бүтээгдэхүүн бус бялууны шинэ үйлдвэрийг ХАССП зарчмыг мөрдөн барьж байгаа бөгөөд амархан муудах эрсдэлгүй учир хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.
Зочин · 2018/05/05
Baahan lag lag um yarina gevch gants l um bgn ter hiij bga umnuudiig ideed uzlde yamar amttai bn zugeer gertee hiij idsnees 777 dahin amttgui tejeelgui deer une ni bainga ussuur tegcheed bas ikh olon um yarinaa
Зочин · 2018/05/05
Baahan lag lag um yarina gevch gants l um bgn ter hiij bga umnuudiig ideed uzlde yamar amttai bn zugeer gertee hiij idsnees 777 dahin amttgui tejeelgui deer une ni bainga ussuur tegcheed bas ikh olon um yarinaa