Одоогоос жил гаруйн өм­нө буюу 2012 оны ес­дүгээр сард барилгын сал­барт олон ноцтой осол ээлж дараалан гарч, хөдөлмөр хам­гаал­лын асуудалд анхаарах цаг болсныг сануулж байлаа.
Мөн хууль бусаар барьж байсан барил­гууд дээр ийн ноцтой осол гарсан нь дүрэм, журмыг мөнгөний дээр тавих цаг болсныг ч давхар са­нуулсан юм. Дарга нар ч энэ бүхнийг ойлгосон юм шиг ярьц­гааж, бөөн ажил хэрэг ярьж, өдөр­лөг зохиож, аян өрнүүлсэн. 

Гэсэн ч хууль журмын завхрал, мөнгө гэ­дэг манай улсад юу юунаас илүү хүчтэй болсон гэдгийг дар­га нарын ярьсан хэлсэн хэдхэн өд­рийн дараа мартагдаж, зохион байгуулсан аян нь сар хүрээгүй дууссанаас харж болно. Мөн нураана, улсын орлого болгоно гэж байсан барилга нь улам өндөр болж, сүндэрлэж байгаагаас ч харж болох юм. Дээрээс нь өн­гөрсөн долоо хоногт “Макс өргөө” ком­панийн захиалгаар барьж бай­сан “Crown center” төвийн барилга дээ­рээс төмөр унаж, “Ланд-200” мар­кийн машины жолооч газар дээ­рээ нас барсан хэрэг гарлаа. Хэ­дийгээр барилгыг “Зуншин” ком­пани барьж байсан хэдий ч “Макс өргөө” компанийг хэргээс ан­гид үзэж болохгүй. Ерөөсөө энэ хэ­рэг дээрээс үндэслээд дүгнэхэд, мөн­гөтэй хүнд хууль үйлчилдэггүй гэдгийг “Макс” группийн захирал Д.Ганбаатар харууллаа гэж үзэж байна. Тиймээс түүнийг өнгөрч буй долоо хоногийн “Дуулиант нө­хөр”-өөр нэрлэж байгаа юм. Яагаад ингэж хардаж, дүгнэх болс­ноо тайлбарлахад болох байх.  “Макс Өргөө” ХХК-ий за­хиал­гаар баригдаж буй “Crown cen­ter”-ын  барилгын ерөнхий ажил гүйцэтгэгчээр “Зуншин” ХХК 12/8 дугаартай гэрээний да­гуу 2012 оны дөрөвдүгээр са­­рын 30-ны өдрөөс ажиллаж эхэл­­сэн аж. 

Гэтэл Мэргэжлийн хя­­нал­тын ерөнхий газрын Ба­рил­гын техникийн улсын ахлах бай­­­цаагч Н.Оюунчимэг “Тус ба­­­рил­гын угсралтын ажлыг ма­гад­­­лал хийгдээгүй зураг төс­лөөр, барилгын асуудал эрхэл­сэн төрийн захиргааны төв бай­гууллагаас олгосон тусгай зөв­шөөрөлгүй аж ахуйн нэгж барьж байгаа нь “Барилгын тухай хууль”-ийн  есдүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтын шаардлагыг зөрчсөн” гэ­сэн үндэслэлээр 2013 оны дол­дугаар сарын 01-ний өдрийн 06/103/44 дугаартай актаар уг барилгын ажлыг түр зогсоосон бай­гаа юм. Уг нь мэргэжлийн хя­налтын байцаагчийн акт гар­чихсан байхад энэ барилгын ажил нэг өдөр зогссон бил үү. Түүгээр ч ба­рахгүй “Макс Өргөө” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Энхзаяа нь барилгын гадна талын шилэн фасадын ажлыг гүйцэтгүүлэхээр туслан гүйцэтгэгчээр “Мээж класс” ХХК-ийн захирал Ш.Ням­даваа, “Fasade in” ХХК-ийн за­хи­рал Ким Хэ Жун нартай ажил гүй­­цэт­гэх 13/08 дугаартай гэрээг 2013 оны долдугаар сарын 05-ны өдөр байгуулж, Ерөнхий захирал Д.Ган­баатараар батлуулсан бай­гаа юм. Энэ бол мэргэжлийн хя­налтын байцаагчийн шийдвэр, Мон­гол Улсын хууль журмыг ураад, хогийн сав руу шидсэнээс ял­гаагүй үйлдэл.   Хэрвээ  “Макс өр­гөө” компанийнхан мэргэжлийн хя­налтын байцаагчийн актын да­гуу ажлаа түр зогсоогоод, шаард­ла­гатай зүйлүүдээ хийгээд, тороо та­таад, хөдөлмөр хамгаалал, аюул­­гүй байдлаа хангаад ажил­лаж байсан бол өнөөдөр нэг сай­хан залуугийн амь нас эрсдэхгүй ч байх байсан ч юм бил үү. Ерөөсөө тэд тэгж л ажиллах үүрэгтэй. 

Уг нь Д.Ганбаатар гэдэг хүн юмны учир ойлгохтойгоо, соёлтой, бо­ловс­ролтой байх ёстой. Гэтэл гүй­цэтгэх захирал нь барилгын гад­на талын шилэн фасадын ажил гүйцэтгүүлэхээр туслан гүй­цэт­гэгч компанитай гэрээ хийгээд орж ирж байхад зүгээр л батлаад өгч байна гэдэг хууль журмыг авч хэ­лэлцдэггүйн шинж. Мэдээж Мэр­­гэжлийн хяналтын газраас акт тавь­сан гэдгийг тэр мэдэж л байсан байж таарна. Тэгсэн мөрт­лөө акт гарснаас дөрөв хо­ногийн дараа шууд л гадна фа­са­дын ажил хийх компанитай гэрээ хийгээд явж байна гэдгийг үүнээс өөрөөр яаж тайлбарлаж, харах юм бэ. Тийм байтал өнөөдөр туслан гүйцэтгэгч компанийн хоёр ажилтныг л ба­ривчилчихаад бай­гаа. Сүүлийн үед то­моохон ком­паниуд туслан гүй­цэт­гэгч ком­па­ни руу аливаа осол, аваа­рын шалт­гааныг чихчихээд суу­даг бол­сон муухай жишиг тогтчихоод бай­гаа. Ер нь бол энэ асуудалд “Макс өргөө” компанийн удирд­ла­гууд ч буруутай. Дээрээс нь ба­­рилгын ажил зогсоох акт тавь­сан Мэргэжлийн хяналтын бай­гуул­­лага шаардлагыг биелүүлж бай­гаа эсэхийг дахин хянаагүй гэдэг нь ч энэ байдлаас харагдаж байгаа юм. 

Чухам яагаад акт тавьсан бо­лоод л өнгөрөв. Эргэж хянаж, шаардаж, шаадлагатай арга хэм­жээг яагаад авсангүй вэ гэдгийг ярих л хэ­рэгтэй. Ерөнхийдөө мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүй гэдэг нь энэ бүх зүйлээс харагдаад байгаа юм. Уг нь хэн ч хариуцлагаас мулт­рах ёсгүй. Захиалагч ч, гүй­цэтгэгч ч, тэр битгий хэл мэр­гэжлийн хяналтынхан ч тэр.

 

Н.Пунцагболд