Монгол улсын заан Ц.Баярсайханыг залилангийн хэргээр эрэн сурвалжилж байгаа аж.

Түүнийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа бөгөөд цагдаагийн ерөнхий газрын албан ёсны сайтад  энэ тухай мэдээлэл байршжээ.

 

 

 

Ц.Баярсайхан нь Сүхбаатар дүүргийн 6-р хороо  Таац Мөрөн ХХК-ын байранд иргэн Ч.Энхбаяраас 200 сая төгрөг залилан авсан гэх хэрэгт эрэн сурвалжлах шаардлагатай болсон юм байна. Харин түүнийг хэзээнээс эхлэн эрэн сурвалжилж байгаа тухай мэдээлэл ЦЕГ-ын сайтад байсангүй.

Хэрвээ уншигч та Ц.Баярсайхан зааны хаана хэнтэй байгаа талаарх мэдээллийг мэдэж байгаа бол ЦЕГ болон 70120137 дугаарт залган мэдээлэл өгнө үү.