Хотын төвд машин зарж байгаа ААН-ийн газрын зөвшөөрлийг цуцална
2018/05/18
Нийслэл засаг дарга захирамж гаргаж хотын төвд авто машины задгай худалдаа эрхлэхийг хориглосон. Гэвч захирамж бүрэн хэрэгжээгүй бүтэн 2 жил гаруй хугацаа өнгөрчээ.
Тэгвэл нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зарим аж ахуйн нэгжүүдийн газрын гэрчилгээг цуцлах хүсэлтийг Нийслэлийн засаг даргад хүргүүллээ.
Автомашины задгай худалдаа эрхэлдэг 101 цэг үйл ажиллагаа явуулдаг байжээ. Үүнээс хойш 2 жилийн хугацаанд үйл ажиллагааг нь зогсоосоор байгаа. Өнөөдрийн байдлаар зөвшөөрөгдөөгүй газар автомашины худалдаа эрхлэж байгаа 40 гаруй цэг ажилласаар байна гэж нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдэгдлээ.
Задгай худалдаа эрхэлж байгаа нэг газрын үйл ажиллагааг зогсоохоор өөр газар машинаа зарж байгаа тохиолдол гарч байна. Жишээлбэл саруул худалдааны төвийн хашаанд автомашин зардаг болсон. Аж ахуй нэгжийн зогсоолыг түрээслээд зарах машинуудаа байршуулсан гэв.
Саруул зах автомашин худалдаалахаа 3 хоногийн хугацаанд зогсоохгүй бол газрын зөвшөөрлийг нь цуцлахыг мэргэжлийн хяналтын газраас сануулав. Удаа дараа сануулаад үйл ажиллагаагаа зогсоохгүй байгаа аж ахуйн нэгжүүд бий. Тухайлбал Энхтайваны гүүрний зүүн талд байрлах худалдааны цэгт хэд хэдэн удаа сануулга өгч байсан ч үл тоосон. Тиймээс газрын зөвшөөрлийг цуцлах саналыг хотын даргад хүргүүлэхээр боллоо.
Автомашин худалдаалж байгаа цэгүүдийг хаах ажлыг нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас эрчимжүүлж эхэллээ. Эхний ээлжинд зориулалтын бус газарт машин зарж байгаа газруудад хариуцлага тооцно. Нийслэлийн захиргаанаас авто худалдааны цогцолбор байгуулан үйл ажиллагааг нь эхлүүлээд байгаа юм.
Зөв · 2018/05/18
100% дэмжиж байна. Хотын баруун захад өч төчнөөн мөнгө зарж хичнээн зах байгуулж өгөөд байхад
Зөв · 2018/05/18
100% дэмжиж байна. Хотын баруун захад өч төчнөөн мөнгө зарж хичнээн зах байгуулж өгөөд байхад