Өрөөр хөгждөг түүх Mонголоор дуусаг
2014/01/20
Өр тавьж, түүнийгээ нэг их бүтээн байгуулалтын эхний шанг татлаа хэмээх хэвлэл мэдээллээрээ сүрийг үзүүлдэг жишиг манайхаас өөр хаана байна вэ.
Уг нь хөгжингүй улсуудын түүхийг харахад дотоодын хүч бололцоогоо дайчилж хөл дээрээ тогтсон байдаг юм билээ. Харин манайд яаж ийж байгаад өр тавьж л байвал ОК. Бусдыг нь маргаашдаа даатгаад, өр төлбөрийг нь төлөх хүмүүс нь хойч үе нь болж хувирдаг. Түүнээс биш өнөөдөр бүтээж байгаа баялгаа ямар ч үргүй зардал болгоод хаяж буйгаа төр засаг нь юман чинээ тооцохгүй.
Фэйсбүүк хуудаснаа “1.5 хавтгай дөрвөлжин км газар нутагтай, 45 сая малтай улсад гурван сая хүнийг ядуу тарчиг амьдруулна гэдэг бас их ухаан шүү” хэмээн нэгэн хэрэглэгч бичжээ. Хүнээсээ даруй 15 дахин олон малтай хэр нь махны үнэ дийлдэхгүй, Чингис, Самурай нэрээр элдэв бонд гаргаж өр тавиад байгаа нь ганц “Чалко”-д өрөө төлөх гэхээр элдэв тээвэр, дэд бүтцийнхээ зовлонгоос салдаггүй. Уул уурхайн том төслүүд хэрэгжүүллээ л гэдэг. Үнэн хэрэгтээ улстөрчид нь төсөл хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулагчаас хэдэн зуун сая “ногоон”-ыг нь зээлээд урьдчилаад авчихна. Ерөөсөө л ийм болохоор өрөөр хөгждөг түүх Монголоор дуусах болтугай.
С.Саруул
Зочин · 2014/01/21
ёстой гоё хэлж,дээр нь нэмж хэлэхэд өчнөөн тэрбумаар нь баялгаа гадаадад экспортлож байж өрөнд ороод байдаг засгийн газартай ард түмнийх нь амьдрал маш ядуу гээд боддоо!