Цагаан сарын баяраар Монголчуудын хүнсний хэрэглээ эрс нэмэгддэг. Энэ үеэр  хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн шаардлагад илүү анхаарах ёстой.

Харамсалтай нь Монголчуудын итгэл даасан АПУ компанийн бүтээгдэхүүнд зөрчил илэрсэн тухай мэдээлэл бидэнд ирлээ. Хэрэв энэ зөрчил  бодитой гэдэг нь холбогдох байгуулагуудаар батлагдах юм бол АПУ нэрийн бүх төрлийн сархад, шар айрагийг бүх нийтээрээ хэрэглэхээс татгалзах шаардлагатайд хүрч  магадгүй гэнэ. Ямартай ч энэ мэдээллийн мөрөөр холбогдох байгууллагууд АПУ-ийн архи спиртын үйлдвэрт шалгалт хийхээр төлөвлөсөн ажээ. Эл шалгалтын үр дүн гартал ямар нэгэн байдлаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд буруу мэдээлэл хүргэхгүй байхыг холбогдох газраас бидэнд үүрэг болгосон юм.

АПУ-ийн бүтээгдэхүүний зөрчлийн талаарх дээрх мэдээлэл анх ЦАГААН САР – ЭРҮҮЛ ХҮНС http://eruulhuns.mn/  онлайн санал асуулгын аяныг зохион байгуулагч нарт  ирсэн бөгөөд тэдний зүгээс мэргэжлийн байгууллагуудтай хамтран  асуудыг нягталсны дараа   ЦАГААН САР – ЭРҮҮЛ ХҮНС аяны хаалтын арга хэмжээний үеэр нийтэд мэдээлэхээ илэрхийлж байгаа гэнэ.

DSC00190

Ugluu-logo17