Шулаачид
2014/01/21
Тэмдэглэлт баяр, улирал солигдох бүрт үнэн худал мэдэгдэхгүй энд ч нэг хямдрал, тэнд ч нэг хямдрал, урамшуулал, бэлэг гээд залхтал сурталчилгаа гаргадаг.
Тэгтэл тэдгээр газрууд нь үнэн хэрэгтээ хямдрал нэрийн доор зарагдаагүй үлдсэн хэдэн бараагаа “шахах” бодлого хэрэгжүүлдэг нь нууц биш.
Ингэхдээ тэд хэрэглэгчийг төөрөгдүүлдэг байна. Тодруулбал, сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан дэлгүүр, үзэсгэлэн худалдааны газруудад бараа бүтээгдэхүүний хямдралтай, урамшуулалт худалдаа зохион байгуулж байгаа байдалд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хяналт шалгалт хийжээ.
“Бишрэлт Косметик энд Фейшн” ХХК-ийн “Бишрэлт” их дэлгүүр нь 10-70% хүртэл хямдрал зарлалаа хэмээн зар сурталчилгаа явуулж байгаа боловч тус дэлгүүрийн бэлэн хувцас, үнэртэн, гоо сайхны тасгуудад 10-50%-ийн хямдралтай худалдаа явагдаж байсан. Мөн “Улаанбаатар” ХХК-ийн “Улаанбаатар” их дэлгүүр нь “Азарган хямдрал” хэмээн 10-80% хүртэл хямдрал зарласаныг шалгаад үзэхэд ихэнх тасгууд 50%-иас дээш хувийн хямдрал байхгүй, хямдарсан барааны хуучин үнэ байхгүй, зөвхөн хямдарсан үнийг бичсэн нь Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т “Хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах”, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т “Өөрийн бараа бүтээгдэхүүний талаар худал, зөрүүтэй мэдээлэх, эсхүл үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчжээ.
Мөн В1 давхарт байрлаж буй “Марше” супермаркет нь “Их Хотын №1 супермаркет” гэсэн бичвэр байрлуулсан нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-ийн “Өрсөлдөөнд харш үр дагавар үзүүлэх зар сурталчилгаа явуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчжээ. Эдгээр ”шулаачдад” дээрх хууль зөрчсөн үйл ажиллагаагаа таслан зогсоож, гаргасан зөрчлөө энэ сарын 23-ны дотор арилгахыг аж ахуйн нэгжүүдэд ШӨХТГ-аас сануулсан байна.
Тэгвэл худалдааны байгууллагууд энэ төрлийн зөрчлийг өмнө нь ч гаргаж байсан удаатай. Тодруулбал Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Стандартчилал, хэмжилзүйн газартай хамтран 2011 оны 11 дүгээр сарын 09-18-ны өдрүүдэд алт мөнгө, үнэт эдлэлийн дэлгүүр, лангуунд шалгалт СБД, ЧД, Багануур дүүргийн нутаг дэвсгэрт байрлах УИД, Өгөөмөр, Гранд плаза, Алтай центр, Индранил, Энэтхэг, Бадмаараг, Мөнгөн гоёл, Бөмбөгөр, Алтан зүүлт, Түмэн-Эрдэнэс, Хас гоёл, Зоос гоёл зэрэг үнэт эдлэлийн 28 дэлгүүр болон тэнд лангуу түрээслэгч 50 гаруй иргэд, ААН байгууллагуудад хийсэн.
Шалгалтанд хамрагдсан байгууллагуудаас алт, мөнгөн эдлэлийн 23 лангуу бараа, бүтээгдэхүүндээ 10-20 хувийн байнгын хямдрал зарлаж байгаа нь үндэслэлгүй, хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн болох нь тогтоогдсон юм.
Үүнээс гадна “хэмнэлт” гэх нэрийн доор хэрэглэгчийг төөрөгдүүлдэг. Түүнчлэн барааны үнэ кассан бичүүлсэн үнэ зөрүүтэй байдаг бөгөөд 10-400 төгрөгийн нэмэгдэлтэй байда нь нууц бишг. Мөн урамшуулалт, сугалаат, бонустай, хямдралтай худалдаа, нэгийг авбал нэгийг үнэгүй гэж сүржин рекламдаад байгаа бүтээгдэхүүний ихэнх нь хугацаа нь дуусах дөхөж байгаа бүтээгдэхүүн байдаг.
Энэ мэтчилэнгээр худалдааны ихэнх салбар хэрэглэгчдээ хохироож, хулхидаж, “шулан мөлжих” бодлого гээчийг хэрэгжүүлсээр иржээ. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг яагаад дуугүй байна вэ? Худалдаа эрхлэгчид энэхүү хууль бус, ёс бус үйлдлээ хэзээ таслан зогсоох вэ?
Ухамсар, сэтгэл дутаж, ёстой л нөгөө нүд цагаан, мөнгө улаан гээчийг утгаар нь хэрэгжүүлж байгаа юм, манай худалданы байгууллагынхан. Энэ байдлаараа удвал мөнгөний төлөө нүдээ ухаад өгчээ гэвэл гайхах хүн бараг гарахгүй байх шүү бизнес эрхлэгчид ээ...
А.Баярмаа
Зочин · 2014/01/22
Манайхан шудрага сайхан бизнесс хийж чадахгүй байнаа: Тэгсэн мөртлөө төрөөс дэмжихгүй байна төр л ****** учраас ийм байна гэх мэт тайлбарууд тавьж байна. Гэтэл бид буюу худалдан авагчид юм худалдан авахад дотор сэтгэлд юу бодогддог вэ гэхлээр яаг бэрд юм уу ************тэй шатар нүүж байгаа юм шиг сэтгэгдэл төрж байна / тоглож үзэх гэсэн хүн оролдоод үзэж болно / . Учир нь худалдагч, борлуулагч, менежер, панзчин нар аль болох хулхидах гэж үзнэ / барааны чанар, үнэ, хугацаа, жин, грамм / энэ дэлхийд байж болох бүх ****** аргыг хэрэглэж байна. Бид бас эрээн яваад хулхидуулж үзсэн зодолдож үзсэн / зарим нь / болохоор мөчөөгөө өгөхгүй гэж үзнэ. Энэ тулаанд бид ихэнхдээ ялагдсанаар дуусна. Бид ард түмний хөрөнгөөр / татвараар / улсын хэд хэдэн томоохон дэлгүүр нээхийг уриалж байна. Тухайн дэлгүүрүүдийг байггулснаар улсын дэлгүүр нь ашгийн бус зөвхөн үйл ажил**********ны зардлыг нө****** хэлбэрээр ард олонд үйлчлэх юм . Та магадгүй юм болгонд төр орлоо гэх үг сонсох байх гэхдээ энэ үгийг панзчингийн амнаас л сонсох байх 10-30 % аваад юм зардаг бол болжийн гэвч тэгэхгүй байна. Улсын дэлгүүр худалдааны захуудыг нээснээр жинхэнэ өрсөлдөөн бий болж эндээс ард түмэн баясах нь дамжиггүй.
Зочин · 2014/01/22
YYNIIG ODOO L ILRYYLEED BAIGAA BOLOHOOS BISH INGEJ ARD TYMNIIG SHYLAJ OLON JIL BOLJ BAINA SHYY DEE!!!!!
Зочин · 2014/01/22
aldaagaa zas
ээгий · 2014/01/22
10-80% гэчихэнгуутаа хэнд ч хэрэггүй ганц нэг юмаа 80%-аар тавиад л бусад нь 10% нтр байх жишээтэй тэгээл 10-80% болчиж байгаан бишүү
ээгий · 2014/01/22
заваан ****** шулаачид угаасаа харахаас л худлаа байдгийшдээ