Д.Жинжидгаравын амиа хорлохыг завдсаныг нотлох фото зургууд
2014/01/21
Өнгөрч буй могой жилд гарсан хамгийн жигшүүртэй нэг хэргийн эзэн бол 3-хан настай төрсөн охиноо хөнөөсөн Д.Жинжидгарав гэгч эмэгтэй байв.
Түүний хэрэг одоо шалгагдаад бараг дуусч байгаа. Д.Жинжидгарав нь гэмт хэрэг хийснийхээ дараа өөрийгөө хөнөөх гэж оролдсон тухай мэдээллийн хэрэгслүүд бичиж байсан билээ. Харин энд Д.Жинжидгаравын хэрэг хийснийхээ дараа амиа хорлохоор завдсаныг нотлох баримт бүхий зургууд байна. Түүнийг сумын хүн эмнэлэгт хүргэх үед тэрээр гүрээнийхээ судсыг таслах гэж оролдсон байснаас гадна гарынхаа судсыг ханах, зүрх, хэвлий рүүгээ хутгаар дүрэх зэрэг оролдлогуудыг хийсэн байсан бөгөөд сумын эмнэлэгт түүнд тусламж үзүүлж цусыг нь тогтоож, оёдол тавьж амь насыг нь аварсан юм байна.