ЭЕШ дахин авах боломжгүй гэв
2018/06/20
Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Ерөнхий боловсролын дунд сургуулийн Элсэлтийн Ерөнхий шалтгалтын талаар товч мэдээлэл өглөө.
Элсэлтийн ерөнхий шалгалт орос хэлний шалгалтаар өнөөдөр дуусч байна. Долоо хоногийн дараа шалгалтын нэгдсэн дүн гарна. Тодруулбал, долдугаар сарын 1-нд шалгалтад оролцсон бүх хүүхдийн дүнг дугаараараа нь гаргана. Улмаар долдугаар сарын 2-4-ны хооронд хүүхдүүдэд онооны батламжийг нь гардуулж өгнө. Энэ жилийн элсэлтийн шалгалтын нэг онцлог нь анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд шалгалт өгөх зориулалттай анги танхимыг тохижуулсан. Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жил хамгийн олон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд шалгалт өгсөн. Мөн эрх нь тусгаарлагдаж хорих ангид ял эдэлж байгаа долоон хүүхдийг хянагчтай нь хамт авч ирж шалгалтад оролцуулсан
"Энэ хичээлийн жил улсын хэмжээнд хамгийн олон төгсөгчтэй жил байлаа. Өмнө нь дунджаар 18-21 мянган хүүхэд төгсдөг байсан бол энэ жил 43800 гаруй хүүхэд төгссөн. Тэд 49 шалгалтын төв дээр хуваарилагдаж шалгалтаа өгч байна. Яамнаас хүүхдүүдийг хохироохгүй байх тал дээр анхаарч ажилласан. Бүртгэлдээ маш сайн хамрагдсан. Ямар нэгэн зөрчил гараагүй. Өөрөөр хэлбэл, олон хүүхэд хохирсон, том гомдол одоохондоо алга. Гэхдээ Боловсролын үнэлгээний төвд 10 хүүхэд гомдол гаргасан. Тэдний долоо нь шалгалтаасаа хоцорсон. Та бүхэн мэдэж байгаа өчигдөр Яармагийн гүүр дээр томоохон осол болсон. Түүнээс болж зам түгжирч, хэдэн хүүхэд шалгалтаасаа хоцорсон байна лээ. Харамсалтай нь, хоцорсон хүүхдүүдээс дахин шалгалт авах хууль, журам одоохондоо алга" хэмээн Боловсролын сайд мэдээлсэн байна.
ЗОЧИН · 2018/06/20
Ялзарсан ямаан толгойтой авгай .
Зочин · 2018/06/20
Yagaad bolohgui gej bolnoshde saidaa ooroo bitgii hund surtal gargaachee
ЗОЧИН · 2018/06/20
ОСОЛ ГАРСАНААС ЗАМ ТҮГЖРЭЭД ХҮҮХДҮҮД ШАЛГАЛТАНДАА ЦАГТАА ОЧИЖ ЧАДАЛГҮЙ ХОЦОРСОН БАЙНА . ФОРС МАЖОР . ЭНЭ БАЙДЛЫГ НЬ ХАРГАЛЗАЖ ҮЗЭЭД ШАЛГАЛТЫН КОМИССОО АХИН СУУЛГАЖ ШАЛГАЛТ АВЧ ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ ,ИНГЭХИЙН ТУЛД БАС ЯМАР ХУУЛЬ , ЖУРАМ ХЭРЭГТЭЙ БОЛООД БАЙНАА . НААНАДАЖ ЭНЭ ХЭДЭН ХҮҮХДИЙН АМЬДРАЛЫНХ НЬ ХУВЬ ЗАЯАГ БОДООЧ САЙДАА . ИЙМХЭН ЮМ ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ САЙД ГЭЖ БАЙЖ БОЛОХУУ .
zochin · 2018/06/20
tenegteerei erguu saidaa, huuhduudiin tsaashdii, ireeduin amidral prius unasan neg erguu mal tsarailsan orkoos bolj hohiroh esgui shuu, bolovsroliin baiguullaga, yama yuni tuld er n bdgiin be, ard irgedee bolovsroltoi bolgohiin tuld biz de, ter erguu mal huuhduudiin amidraliig urchiheed bj bhad n neg muu tsaas yariad durem juram yariad zogsoj bj taarahgui e, uurchluud , zasgiin gazriin togtool gargaad huuhduudiig hohirolgui bolgoh heregtei shuu