79-р сургуулийн захиралд хариуцлага тооцохоор болжээ
2018/06/20
Энэ долоо хоногт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 79-р сургуулийн сурагч 11 настай хүү сургуулийнхаа хөлбөмбөгийн талбайд тоглож байхдаа харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан.
Харин энэ хэргийн талаар тус сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэ ярихдаа "Миний санахаар эрсдэлт бүлгийн хүү байсан. Ээж нь салаад явчихсан, аав нь архины хамааралтай, эмээтэйгээ амьдардаг ар гэрийн хараа хяналт сул хүүхэд байсан" гэсэн нь олон хүний бухимдалыг хүргээд байсан билээ.
Тэгвэл түүний энэхүү тайлбар олон нийтийн дургүйцлийг хүргээд байгаа юм. Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцээд "Сургуулийн орчны аюулгүй байдлыг хангаагүй, хүүхдийг ялгаварласан ёс зүйгүй мэдэгдэл хийсэн" гэдэг үндэслэлээр 79-р сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд хуулийн арга хэмжээ авахаар болжээ.
Соно · 2018/06/22
САйд нь ч бас хариуцлага үүрэх ёстой.Хариуцлагагүй байдлыг газар авхуулсан учир
зочин · 2018/06/21
Хүний амь эрсдэхээс илүү хүний эрх яаж зөрчигдөх билээ Ямар арга хэмжээ авахыг нь харж л байя
зочин · 2018/06/21
Муу хэлээд байгаа социалист нийгмийн үед байрны хүүхэд оргоод хөлөө хөлдөөсөн байхад л захирал ажлаасаа халагдаж байсан Гэтэл хүний эрх ярьсан энэ нийгэмд хүүхэд нас барчихаад байхад захирал хүн байж юу яриад сууж байгааг нь хар даа Ямар арга хэмжээ авснаа ард иргэдэд мэдэгдэх хэрэгтэй
пүүжээ · 2018/06/21
Энэ захирлыг ажлаас нь халах хэрэгтэй сургууль орчимд хүүхдийн аюулгүй байдлыг хангасан байх ёстой Ажлаа хийж чадахгүй байж эрсдэлт бүлгийн хүүхэд байсан ч гэх шиг. Наад нөхөр чинь 60 тэрбумынхны нэг биз ээ Ардаа том артай учраас тэгж том дуугарч байхгүй юу
Хүүхэд · 2018/06/21
Ямар хариуцлага тооцох талаар мэдээлэл байхгүй юу .
Хүүхэд · 2018/06/21
Ямар хариуцлага тооцох талаар мэдээлэл байхгүй юу .
зочин · 2018/06/20
архичны хүүхэд гэж ялгаварлаж байгаа захирлыг ажлаас нь шууд халах хэрэгтэй өөрөө зүйрлэх үр хүүхэд ач зээтээ байгаа биздээ ямар ч удирдах хүний ухамсар алга