Ө.Бат-Орших, Э.Даш хоёр наадамд барилдах эрхтэй болжээ
2018/06/25
Улсын гарьд Ө.Бат-Орших, Улсын начин Э.Даш нарын бөхчүүд өнгөрсөн жил сэргээш хэрэглэсэн нь тогтоогдож, заал болон наадмын барилдаанд барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан билээ.
Харин тэд энэ асуудлаар шүүхэд гомдол гаргасан бөгөөд шүүх тэдний гомдлыг хэлэлцэж, улсын цолтой бөхчүүд ялалт байгуулж, зөрчигдсөн эрхээ сэргээхээр болсон талаар тэдний өмгөөлөгч Я.Батханд ярьжээ.
Тэрбээр “Монгол Улсын гарьд Өлзийтогтохын Бат-Орших, Монгол Улсын начин Эрдэнэбатын Даш нарын зүгээс барилдах эрхээ үндэслэлгүйгээр хоёр жилээр хасуулсан тул 2018 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хандсан. Шүүхэд хандсанаас хойш хоёр сар буюу 60 хоногийн хугацаанд Монгол Улсын шүүх хэргийг шийдвэрлэлээ. Шүүх нотлох баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэхдээ нэгдүгээрт, бөхчүүдийн /Ө.Бат-Орших, Э.Даш/ барилдах эрхийг үндэслэлгүйгээр хассан болохыг тогтоосон. Хоёрдугаарт,
Kenchbish · 2018/06/25
Mpngol ulsolon ulsiin olimpiin khoroonii gishuun uchraas dlngiin esreg shiidverteitemtsekh yostoi iimd zasgiin gazriin tomilson naadmiin tuv komissiin turiin bayar naadamd ding ilersenbukhchuudiigbarilduulalhgui bailh shiidveriig demjij baina eeriinkhee kholboonii zokhion baiguulsan barildaand tershuukhiin shiidveree bueluulekh esekhee sakhal khurlee eeree shiidnebiz. Neg zuiliig nemj khelekhed ONB.iin tsetsdiin zuvlel mongol ulsiin erenkhilegchid shuudkhandakh institut bish l bailtai
ZOCHIN · 2018/06/25
DOPINGTOI BOL BARILDANA,DOX-TOI BOL YAX VE?