Бямба гарагт тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
2014/01/24
Цагаан сар баярыг угтан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах арга хэмжээний хүрээнд Нийслэлийн замын хөдөлгөөнд түр өөрчлөлт оруулсан билээ.
Энэ ажлын хүрээнд сар шинийн өмнөх амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын тэгш сондгойгоор нь ялган замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон. Шийдвэрийн дагуу автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулахдаа нэгдүгээр сарын 18-ны бямба, 26-ны ням гарагуудад сондгой, энэ сарын 19-ний ням, 25-ны бямба гарагуудад тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахаар болсон.
Тиймээс өнөөдөр тэгш буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох юм.