Дагавар охиноо хүчиндсэн эцэг 15 жилийн ял авлаа
2018/07/02
Х.Г гэгч этгээд 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Сайншанд суманд гэртээ 13 нас 2 сар 17 хоногтой өөрийн дагавар охиныг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн байна. Түүний энэ үйлдлийг анхан болон давж заалдах шатны шүүхээс хэлэлцээд гэм буруутай гэж үзэн ял оноосон юм.
Тодруулбал, Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгдэгч Х.Ганхуяг, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Очирваань, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Батчимэг, нарийн бичгийн дарга А.Энхбаяр, Дорноговь аймаг дахь шүүхийн шүүх хуралдааны танхимаас онлайнаар прокурор Ө.Мөнхнавч, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарыг оролцуулан Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж, шүүгч Б.Баттулга, шүүгч Р.Батбаяр нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Монгол овогт Халтарын Ганхуягийг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Х.Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Ганхуягт оногдуулсан 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ганхуягийн цагдан хоригдсон 314 /гурван зуун арван дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Х.Ганхуяг нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурдаж шийдсэн байна.
Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхэд бүхэлд нь хянав. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, оногдуулсан ял шийтгэл нь хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, учруулсан хор уршигт тохирсон байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу 15 жилийн хорих ял оногдуулсан нь хүнд биш байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Улмаар анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Энэ бол бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргүүдийн ганцхан жишээ. Цаашид ийм жишээ олон гаргахгүйн тулд хүн бүр хуулийн байгууллагад мэдэгдэж, хаалттай хаалганы цаана үйлдэгдэж байгаа гэмт хэргийг зогсооход хувь нэмрээ оруулах шаардлагатай байгааг уриалж байна.
Зочин · 2018/07/03
Zuv shiidjee
зочин · 2018/07/03
Охин хуухэдтэй ээжууд хуухдээ нас биенд хурсэн хойно хунтэй сууж байгаач ээ
z · 2018/07/02
тэр хөл бөмбөг бөхийн холбоо 60 тэрбум яаах вэ цаана чинь гомо мөнхөөг шар хаданд хэвтүүлээюү
монгол хүн сайхан өасьдраөа ёётой · 2018/07/02
шүүх гэдэг мангасыг лав бид сонгоёгүй шүүх гэдэг новшнуудийг бид сонгосогүй арван хил гурил хорин төгрөгт х%?үүүхдийн хорин мянган төгрөг гэхг?үй сонготоо зөв хий бид нар ядаж банаанаа биш
иргэн · 2018/07/02
түй Үхэж байсан Дурак гэхээс өөр үг муу олдохгүй юм дөө