ЦЕГ-аас лам залж, лекц уншуулаагүй
2018/07/03
Өнгөрсөн өдрүүдэд цахим ертөнцөөр Их наран хутагт хэмээн өөрийгөө өргөмжилсэн нэгэн эрийн зураг олон хүний шүүмжлэлд өртөөд байгаа билээ.
Өөрийгөө Монгол Улсын цэргийн ерөнхий газрын гэгээнтэн хэмээн өргөмжилсөн Их наран хутагт гэгч нэгэн өөрийн цахим хуудсандаа “Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Завхан, Архангай аймгаар явж Монгол Улсын зэвсэгт хүчний салбар цагдаа, цэргийн байгууллагад тахилга хийж, соён гэгээрүүлэх хүрээнд тусгай лекц номлол айлдлаа” хэмээн бичсэн нь олон нийтийн дургүйцлийг хүргээд амжлаа.
Олон нийт шашин төр хоёрыг хослуулж болохгүй, иргэдээ хамгаалах ёстой цэрэг, цагдаа нар мухар сүсгээр мунхруулах ажил хийлээ гэх шүүмжийг хэлж байна.
Тэгвэл Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албаны дарга, дэд хурандаа Б.Баатархүү цахим хуудсандаа “Нэг лам хүн баруун аймгуудаар явж лекц зохион байгуулсан юм байна. Нэг зүйл хариуцлагатайгаар мэдэгдэхэд энэ арга хэмжээг Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулаагүй болно” гэж мэдээлжээ.
Зочин · 2018/07/03
Цэргийн ерөнхий газар гэж ямар газар байдаг юм.
ШААБАР · 2018/07/03
Дээрээсээ зохион байгуулсан л харагдаж байна лээ дээ. Жагсаал хийж угтаад л хадагтай мөнгөн аягтай сүү барьсан цэргийн хүүхнүүд тосч Төрийн дуулал эгшиглүүлээд яг л төрийн тэргүүн ирсэн мэт хүлээн авч байсан шүү. Арай дэндүү бүр утгагүй солиорол энэ байх шүү.
Зочин · 2018/07/03
Ямар гоё тайлбар вэ!!!
Зочин · 2018/07/03
Цагдаагийн байгууллага ашиг орлогоо хэрхэн өсгөх вэ гэж ном уншуулаагүй байгаа гэж найдаж байна. Нийгэм аюулгүй энх амгалан байх болтугай гэж ном уншуулсан бол болж л байна.
Зочин · 2018/07/03
Цэргийн ерөнхий газар гэж ямар газар байдаг юм.
Zo · 2018/07/03
Tanai tsagdaa nar zalibaraad morgood yugaach guigaad bgaa yu ve Evguil haragdaj bna shuu tsagdaagiin TOM darga BAATARJAVaa
Zo · 2018/07/03
Tanai tsagdaa nar zalibaraad morgood yugaach guigaad bgaa yu ve Evguil haragdaj bna shuu tsagdaagiin TOM darga BAATARJAVaa
Zo · 2018/07/03
Tanai tsagdaa nar zalibaraad morgood yugaach guigaad bgaa yu ve Evguil haragdaj bna shuu tsagdaagiin TOM darga BAATARJAVaa