Аль ч банкнаас шинэ мөнгө авах боломжтой
2014/01/25
Иргэн та Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа аль ч арилжааны банкнаас шинэ мөнгөн дэвсгэртийг хүссэн хэмжээгээрээ солиулж авах боломжтой. Мөн хөдөө орон нутагт ч гэсэн шинэ мөнгөн дэвсгэртийг хангалттай хэмжээгээр гүйлгээнд гаргажээ. Цагаан сарын баяраар айл бүр уламжлалаа даган ах, дүү хамаатан садандаа мөнгөн дэвсгэрт барьж золгодог болсон. Тийм учраас сар шинийн өмнө банкнаас шинэ мөнгөн дэвсгэрт солиулж авах хүсэлтэй иргэдийн тоо олширдог юм