Зурхайч лам Д.Цогтбаатар:Модон морь жил өөрийн гэсэн давтагдашгүй шинжтэй
2014/01/26
Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам, “Дорно Өрнийн сарын зурхай” сонины эрхлэгч Зурхайч овгийн Доржийн Цогтбаатартай ярилцлаа.
Д.Цогтбаатар нь Ховд аймгийн Жаргалант суманд (Ховд хот) мэндэлсэн. Ховд аймгийн Зэрэг суманд өсч, дунд сургуулиа дүүргэсэн. 2002 онд Нинмава тарнийн “Дэчинчойнхорлин” хийдийн дэргэдэх “Авралын од” шашны дээд сургуулийг шашин судлаач – зурхайч (багш) мэргэжлээр, бакалаврын зэрэгтэй дүүргэсэн. 1999-2003 оныг хүртэл Дэчинчойнхорлин хийдэд хурлын лам, Да лам; Монголын Зурхайчдын Холбооны төв хэвлэл “Зурхай” сонины эрхлэгчээр тус тус ажиллаж байгаад 2003 оноос Гандантэгчэнлин хийдийн Бадма Ёго дацанд хурлын лам, зурхайч ламаар ажиллаж байна. 2002 оноос бүддийн гүн ухаан, шашин соёл, эрдэм ухааны охиос дээжлэх, сар тутмын “Дорно өрнийн сарын зурхай” сонинг үндэслэн 13 дах жилдээ эрхлэн гаргаж байна.
-Таны зурхайд морь жилийн ерөнхий төлөв ямар бууж байна вэ?
-Гарч байгаа жил төвшин сайхан, өгөөжтэй жил гарч байна.
-Морь жилийн онцлог гэж байгаа юу? Ерөнхийдөө урьд урьдын морь жил хатуу,зөөлөн жил эсэх?
-Энэ хорвоод онцлоггүй юм гэж үгүй. Тэгэхээр энэ морь жил өөрийн гэсэн давтагдашгүй шинжтэй.
-Энэ жил ямар жилтнүүдэд харш болон ээлтэй байх вэ?
-Жил орж байгаа морь жилтнүүд, мөн хулгана, туулай, тахиа, бар, нохой жилтнүүд онцгой засалтай.
-Морин жилд хүүхэд нялхас, настан буурлуудад ямар байх вэ?
-Эдгээр хүмүүст ээлтэй, таатай сайхан жил гарна.
-Энэ жил ямар жилтэй хүмүүст ширүүхэн байх вэ? Хамгийн их засал хийлгэх ёстой жилтнүүд гэвэл?
-Нийтээрээ засал номоо хийлгээд, сэтгэлээ зөвд чиглүүлж, эерүү сайхан бодолтой байвал бүх хүнд сайхан жил болно. Дээр хэлсэн жилтнүүд засалдаа анхаарвал гэмгүй.
-Осол аваар, цаг бусын явдал хэр тохиолдох вэ?
-Муу муухай, цаг бусын явдал энэ жил гайгүй байна. Их сайхан жил гарч байна.
-Жил нь орсон хүмүүс заавал засал хийлгэх хэрэгтэй гэдэг. Энэ тал дээр?
-Энэ нь шашны талаасаа ч, био хэмнэл талаасаа ч хүний онцгой давтамжтай жил учраас засал номоо хийлгэж, явдал мөрөө цэгнэвэл нэн зохистой.
-Энэ жил төр засгийн хувьд ямар жил байх вэ?
-Ер нь бол, иргэд нь төрөө дээдэлсэн, төр засаг нь ард түмнээ энхрийлж хайрласан, хууль номоо ягштал баримталсан, зүй зохистой харилцааг эрхэмлэж байвал энэ тэр жил гэлтгүй нийтээрээ амар амгалан байх учиртай юм.
-Сүсэгтэн олондоо манай уншигчдад хандаж юу хэлэх вэ?
-Эв эетэй, хүн бүхэн хэлсэн ярьсандаа хүрдэг, өтгөс буурлуудаа дээдэлж, балчир нялхсаа асарсан, худал хуурмаггүй, үнэн зөв сэтгэлтэй байвал ажил үйлс бүхэн дэвжинэ. Монгол түмний минь юу санасан есөн цагаан хүсэл нь дэлгэрэх болтугай.
Зочин · 2014/01/28
uuruu hiisen bvteesen ymta bolchood ingej bicheech naa hvn chin heniich umnu hiisen bvteesente hvn ene yriltslagiig awsan setgvvlchin albaar ibgej bichsen
Зочин · 2014/01/28
ene setgvvlchid boliosooo ichmeer yma ene hvn iin bishee mash sn zurhaich lam
Зочин · 2014/01/27
Mori jiltnuuded iluu sain jil bolxiin gseen
Зочин · 2014/01/27
hunii heldegiig l hel sonin buguud yu ch alga medleg muutai bololtoi
Зочин · 2014/01/27
door bichsen 2 hvn oorsdoo neg muu vzej hardagiin bg biz tgd oorsdiinhon bodoloor bish bolohoor ene yariltslagiig sain demjihgvi bgad bn tiim vv neg hvn bichsen bh eswel
Зочин · 2014/01/27
Yag ynen oligtoi yariltslaga bolsongyi dee.Yamar ch yr ogoojgyi hynii tsag barsan zyil bolj
Зочин · 2014/01/27
Oligtoi yriltslaga boloogui biana. Zahiiin chavgants iimerhuu asuultand hariulchihna.