Нийслэлийн Тээврийн газраас хэдхэн хоногийн өмнө үнээ нэмж 500 төгрөгөөр үйлчилж буй том оврын автобуснуудыг харилцан зөвшилцлийн гэрээгээ зөрчиж байна. 

Мөн улсын гэх тодотголтой гурван компани болон хувийн хэвшлийн зарим нь хуучин үнээрээ зорчиж буйг дуулгасан. Гэтэл өнгөрсөн амралтын өдрүүдэд улсын, хувийн гэлтгүй бүхий л автобус зорчигч тасалбарын үнээ том хүн-500, хүүхэд-200 төгрөг болгожээ. Энэ талаар Нийслэлийн Тээврийн газрын Санхүүгийн хэлтсийн дарга Б.Билигтээс тодрууллаа. 

-Том оврын автобуснууд бүгд үнээ 500 төгрөг болгосон байна. Тэгсэн хэрнээ тасалбарын үнэ хуучнаараа буюу 400 төгрөг байна. Энэ тал дээр та тайлбар өгнө үү? 
-Өнгөрсөн тав дахь өдөр нийтийн тээврийнхэн хамтарч хуралдсан. Ингэснээр том оврын автобусны үнийг 500 төгрөгөөр тогтсон. Учир нь хувийн хэвшлийнхэн үнээ нэмэхээр улсын гурван компани нь ажил хаялт зарлана гэсэн. 

Энэ нь биднийг аж ахуйн нэгжийг явуулах уу, аль эсвэл үйлчилгээг нь зогсоох уу гэдэг байдалд хүргэсэн. Тасалбарын хувьд энэ долоон хоногт багтаагаад шийдвэрлэнэ. Одоогийн байдлаар хүүхдийн билетийг хуваах зэргээр үйлчилгээг явуулж байна. Тэгэхээр эхний ээлжинд тасалбарынхаа хэвлэлтийг цэгцлэх юм. 

-Хоёр тал харилцан зөвшилцөлд хүрч үнээ нэмнэ гэсэн. Энэхүү асуудлыг шийдвэрлэсэн гэсэн үг үү? 
-Өнөөдөр /өчигдөр/ үдээс хойш бид холбогдох албаныхныг оролцуулсан хурал хийнэ. Тэгэхдээ дээрх гэрээг өөрчлөх талаар ярилцана. Бид хамгийн гол нь нийтийн тээврийн дэвшлийн төлөө явж байна. Хүмүүс автобусны мөнгө тушаагч нар орлогоосоо мөнгө татдаг гэж ярьдаг. Тиймээс билет шалгагчийг өөр систем рүү шилжүүлэх юм.

-Алдагдалтай ажиллаж байна гээд иргэдийг хохироож болохгүй шүү дээ. Тиймээс алдагдлыг өөр замаар багасгаж болохгүй гэж үү?
-Том оврийн нийтийн тээврийн эдийн засагчдаас тус компани хэчнээн төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа талаарх судалгаа ирүүлсэн. Тухайлбал, “Автобус-I” компани өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар нэг тэрбум 870 сая төгрөгийн алдагдалтай байна. “Автобус-III” компани гэхэд гурван тэрбум 942 сая гаруй төгрөгийн алдагдал хүлээж байгаа юм. 

Нийтийн тээвэр аж ахуйн хувьд сэлбэг зэрэг бүхий л зүйлээ гадаадаас оруулж ирдэг. Дээрээс нь цалингийн хэмжээ харилцан адилгүй байдаг. Мөн нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа иргэдийн ихэнх нь өндөр настан, оюутнууд байдаг. Тиймээс оюутнуудын картанд есдүгээр сараас эхлэн 20 мянган төгрөг хийчихье гэж байгаа юм.

http://stat.gogo.mn/news/2010/6/15/uls%20turiin%20toim%20shine480x.jpg