“Траст трейд” -ийн “ЗЭРЭГЛЭЭ” хиамнаас хадаас гарчээ
2014/01/27
Манай сайтын редакцид нэгэн гэр бүл хандаж, “Их дэлгүүр”-ийн “Номин”-гоос худалдаж авсан “Траст”-ын чанамал хиамнаас хоёр см хэрийн хадаас гарсан тухай мэдээлэл өгсөн юм.
Хэрэглэгч дээрх хиамыг нэгдүгээр сарын 17-ны өдөр худалдаж авсан аж. Ингээд гэртээ аваачиж задалсан бөгөөд хүүхдэд идүүлэхээр зүсэх явцад хадаас гарч иржээ.
Монгол Улсад сүүлийн үед хүнсний аюулгүй байдал алдагдсаны тод жишээ энэ үйл явдал юм. Хохирогч энэ талаар “Траст” компанийн маркетингийн менежерт хэлж, гомдолтой байгаагаа мэдэгдсэн гэнэ. Гэвч тус компанийн маркетингийн менежер “Удирдлагууд эзгүй байна” гэдэг шалтгаанаар долоо хоног асуудлыг намжаасан, хэрэглэгчийн саналд зүй бус хандаж харьцсан байна.
Бид мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс “Траст” компанийн маркетингийн менежертэй утсаар холбогдож, дээрх асуудлын талаар тодруулсан юм. Тэрбээр “Манайд хэрэглэгчээс гомдол ирсэн. Тухайн үед удирдлагууд эзгүй байсан учраас бид өөрсдийн лабораторидоо бүтгээгдэхүүнийг шинжилсэн. Улмаар өнгөрсөн баасан гарагт /2014.01.24/ Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт манай бүтээгдэхүүнийг шалгаж өгнө үү гэсэн албан бичиг хүргүүлсэн. Гэвч МХЕГ баасан гарагт шинжилгээ хийдэггүй юм байна. Тиймээс өнөөдөр /2014.01.24/ байцаагч томилж байгаа байх. Хариуг нь гарахаар мэдэгдэнэ. Тухайн иргэний хувьд батлагдаагүй мэдээлэл олон нийтэд цацаж, компанийн нэр хүндэд халдахыг хүсч байна” гэсэн юм.
Хэдийгээр компанийн нэр хүнд яригдах асуудал мөн ч гэлээ тэр төмрийг залгиад өнөөдөр хүний эрүүл мэнд хохирч, амь нас эрсэдсэн бол яах вэ гэдгийг бодолцож үзэх ёстой баймаар. Уг нь тэднийх тухайн өдөр үйлдвэрлэгдсэн хиамнуудаа шинжилж үзэх ёстой. Магадгүй зүгээр нэг хадаас хиаманд ингээд тэнэж яваа юм чинь өөр жижиг үс, хумс, уут зэргийн зүйлийг бол эдний байгууллага бүр юман чинээ боддоггүйн тод жишээ энэ байлаа. Иймд хэрэглэгчийн аюулгүй байдлын үүднээс “Траст” компанийг тухайн үед худалдаанд гаргасан хиамнуудаа мэргэжлийн байгууллагуудын хариу гартал эргүүлэн татахыг хохирогчийн зүгээс хүсч байгаа юм.
Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан айл бүр хүнсээ базааж байгаа энэ үед иргэд эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирохыг хүсэхгүй нь ойлгомжтой. Иймээс тус компани болон мэргэжлийн хяналтын байгууллага, хүнсний аюулгүй байдал гэж байдаг бол энэ асуудалд анхаарах цаг хэдийнэ болжээ.
П.Эни
Эх сурвалж http://www.info.mn
Зочин · 2014/01/29
Importiin buteegdehuund hezee ch iim bn tiim bn, hariutslaga gej yridaggui bj chaddagaar ni dotoodiin uildveruudee daramtalj mungu salgah gej bh shiw. Dorgio ch yostoi Dongio medeelel niitleh yum dooo
Зочин · 2014/01/28
энэ доор өмөөрөөд байгаа хүмүүст !!! Энд хүний эрх болоод эрүүл хоол хүнс, ажилчин болоод компаний хариуцлагагүй үйлдэл юм !!! Хичнээн үндэсний үйлдвэрлэл ч гэсэн хариуцлага гдг зүйл бдг юм !!!!
Зочин · 2014/01/28
Dorgio.mn bolioch iim ***** sensaach bichij baidagaa! Undesnii uildveree demjih talaas ni medee oruulaach, olon hun hooloo olj idej bgaa uildveruudee demjihgui bj unagaah talaas ni yasan ih demjine ve!!! Ene medeelel unen yum bol uildvert ni medegdej arga hemjee avdaggui yumuu?! aldaa gargasan bol zasuulj hoishdoo anhaaruulga ogj boldoggui yumuu h****aa yum. hen negnii hudal sensaats ch bj bolno shd. olon niitiin medeelliin heregsel bj archaagui yum
z***ss · 2014/01/28
ene dorgio.mn bolimoor yum tsagaan sariin omno har pi ar l bnashdee, eswel heden togrog salgah gsn archaagui garuudiin hiisen ajil