Өвөр Монголд даншиг наадам болж, хятад монгол нийлсэн 64 эмэгтэй зодоглосон нь монголчуудын үндэсний бахархалыг доромжилсон хэрэг
2018/08/03
Өвөр Монголын өөртөө засах орны хэмжээний том наадам өнгөрсөн жил Хөх хотод болсон бөгөөд 10 жилд зөвхөн нэг удаа Бүх өөртөө засах орны хэмжээний том наадмыг нийлэн нэгдээд хийж байх учиртай гэсэн БНХАУ-ын засаг төрөөс гаргасан журам байдаг юмсанж.
Гэвч өнөө жил Зүүн Үзэмчин хошууныхан наадам хийхэд Өвөр Монголын 12 аймаг хотоос өөртөө засах орны хэмжээний бүхий л бөх, морьд очиж дөрвөн сая гаруй хүн нэг дор цугларан нижгэр наадамдсан ажээ. Ёстой л дэнж газрыг хотойлгон, Дундад улсын нэг тэрбум таван зуун сая шахам иргэдийн чихийг дэлдийлгэсэн юм байх. Уг наадамд Өвөр Монголын 12 аймаг хотоос хүрэлцэн ирсэн шилдгийн шилдэг 128 хүчит бөх хүч чадал, ур ухаан авхаалж самбаагаа сорьсоны эцэст Шилийн гол аймгийн арслан Батжаргал түрүүлж, Шилийн гол аймгийн арслан Өлзийбаатар үзүүрлэсэн байна. Их шөвөгт Улаанхад хотын аварга Гэгээрэх, Шилийн гол аймгийн даян аварга Цагаанзаан нар тус тус үлджээ. Хэдийгээр бүх орны хэмжээний наадам биш зөвхөн нэг аймгийн наадам боловч өвөрлөгчид ийнхүү нийтээрээ хошууран очиж сүртэй наадам хийсэн нь өвөрлөгчид үндэс угсаа, өв соёлоо сэргээж байгаа хэрэг юм.
Гэхдээ энд нэг л цочирдмоор үйл явдал болсон байгаа юм. Өвөр Монголын наадамд 64 эмэгтэй бөх зодоглосоноос Шилийн гол аймгийн Оюунцэцэг тэргүүлж, Шилийн гол аймгийн Жан Лиюань үзүүрлэлээ гэсэн нэг сүрхий мэдээлэл чих дэлссэн билээ. “Энэ чинь одоо юу болж байна. Будаач будаач гэхээр сахлаа будав гэгчээр өвөр монголчууд маань наадаж наргилаа наргилаа гэхэд арай хэтрээд эмэгтэйчүүддээ хүртэл зодог өмсгөөд барилдуулдаг болоо юу. Уг нь эрийн гурван наадам гэдэг атал хятад монгол нийлсэн 64 эмэгтэй барилдан Монгол наадмын утга учир мөн чанар алдагдаж байгаа юм биш үү. Хурдан морьдын уралдааны хажуугаар хурдан луус, илжигний уралдаан бас давхар зохиогдсон юм биш биз. Дундад улсын төрийн бодлого өвөр монголчуудын баяр наадам дундуур эвтэйхэн хутгалдан орж утга учрыг нь алдагдуулан самууруулж, эцэстээ эрийн гурван наадам гэж хэлэхэд ичгүүртэй, илжиг луус уралдаж, эм хүн хөлсөө гартал ноцолдон туг тойрч дэвсэн хошин ший жүжиг болгон хувиргаж байгаа юм биш биз” гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн юм. Хан үндэстнүүд Монгол үндэсний өв соёл, бахархалыг эвтэйхээн шившиглэж, уландаа гишгэсэн үйл явдал болсоныг хөөрхий өвөрлөгчид үл тоомсорлон наадаж наргисаар явна даа гэсэн эмзэглэл ч төрж байна.
Ер нь нэг зүйлийг онцлоход хятадууд өвөрлөгчдийн нэрээр наадам хийж монгол наадмын үнэ цэнэ утга учрыг алдагдуулахаас гадна маш их орлого олж байгаа нь тодорхой. Энэ удаагийн наадамд ирсэн дөрвөн сая гаруй хүн бүгд өвөрлөгчид биш харин Хятадын өөр бусад хот, муж, гацаа тосгоноос ирсэн хятад хүмүүс байсан нь ойлгомжтой. Тэд наадам зохион байгуулсан хятадуудад хөрөнгө оруулаад буцсан нь ч ойлгомжтой. Наадмын үеэр хятад голдуу наймаачид идэх уух зүйл, эд бараа наймаалж байсан ч үүнийг нотолно. Хятадууд Өвөр Монголд эрийн гурван наадам хийж, тэрийгээ улам дэлгэрүүлэн сэвж байгаа нь ямар учиртай вэ гэдэг үүднээс бодож үзэхэд энэ мэт таагүй бодол төрүүлэхээс гадна монгол үндэстэн олноороо нэг дор цугларан найрлаж наадах явдал ихэсвэл юу болдогийг хятадууд сайн мэдэж байгаа буй за гэж найдна. Найрлаж суугаад хувьсгал хийчихэж мэдэх улс гэдгийг түүх ч гэрчилнэ.
Ноцтой мэдээ сонин № 21 /691
ЗОЧИН · 2018/08/03
ЭРИЙН ГУРВАН НААДМЫГ ЭР , ЭМИЙН ГУРВАН НААДАМ БОЛГОСОН ӨВӨР МОНГОЛЧУУДДАА ТАЛАРХЪЯА . БӨХЧҮҮДЭЭ ЭР , ЭМ - ГЭЖ ТУСГААРЛАЛГҮЙГЭЭР НИЙЛҮҮЛЭЭД ХООРОНД БАРИЛДУУЛВАЛ БҮР СОНИН БОЛОХ БУСУУ . . , АВАРГУУД Ч ЭМЭГТЭЙ БӨХӨД ОЙЧИХГҮЙГ ХИЧЭЭГЭЭД ТУЙЛЫН ХЯНАМГАЙ БАРИЛДДАГ БОЛНОДОО . ХАРЖ БАЙГААРАЙ . . ,
эээ · 2018/08/03
Трансжендэр гомо лесби нарыг барилдуулсан ч яадгийн. Сайхан санаа бн. Угаасаа монгол бөх гэж авилгал хэрүүл салшгүй хэсэг нь болсон хогийн тэмцээншдээ.
Донгио · 2018/08/03
Аль 20 жилийн өмнө л эмэгтэйчүүд Өвөрмонголд барилддаг байсан шт. Танай сайт донгио юм шиг одоо л мэдэж байгаа юм уу? Арай ч дээ
Донгио · 2018/08/03
Аль 20 жилийн өмнө л эмэгтэйчүүд Өвөрмонголд барилддаг байсан шт. Танай сайт донгио юм шиг одоо л мэдэж байгаа юм уу? Арай ч дээ