Босни Герцеговины нэр хүндтэй “Pink” ТВ-ийн хөтлөгч 26 настай Сенада Нурич чөлөөт цагаараа бие үнэлэгчидтэй адилхан арга замаар мөнгө олдогоо ам алдаад ажлаасаа халагджээ. Тус улсад биеэ үнэлэхийг хуулиар хориглодог аж.  Хөтлөгч бүсгүй нь шоу цэнгээнт нэвтрүүлгээрээ нэрд гарсан нэгэн байжээ.  Харин ТВ-ийн удирдлага хэдийгээр нэвтрүүлэг нь рейтинг өндөртэй үзэгчид ихтэй ч байгууллагын имиж нэр хүндийг гутаасан үйлдэл гаргасан хэмээн ажлаас нь халаад нэвтрүүлгийг нь хаажээ. Хөтлөгч бүсгүй  нэг шөнийн үйлчилгээндээ 500 доллар, харин группэн сексийн үед 1000 доллар авдаг хэмээн бөөн шуугиан дэгдээсэн байна. Түүнд голдуу баян бизнесмэнүүд санал тавьдаг гэнэ.


-Үнэндээ миний үйлчлүүлэгчид баян ч та нарын бодож байгаа шиг халзан толгойтой, бүдүүн гэдэстэнгүүд биш. Тэдний зарим нь бүр дуу алдмаар сайхан эрчүүд байдаг. Одоо намайг туулж байгаа хүүхнүүд харах юм бол шууд л муурч унана. Үйлчлүүлэгчид маань соёлтой, эелдэг, төлбөр дээрээ унждаггүйн дээр дээр надад үнэтэй сүрчиг, бренд хувцас цүнх байнга бэлэглэдэг-
Хөтлөгч бүсгүй хуулиар хориглосон биеэ үнэлэх замаар мөнгө олдогоо хэлэхээс огтхон ч айгаагүй гэнэ.
-Миний үйлчлүүлэгчдийн дунд улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнууд цагдаагийн дарга нар ч хүртэл бий. Тэд байхад намайг барьж хорьж чадахгүй-