ЗТЯ-ны газрын даргыг хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татагдсан Б.М-ыг нэг сар хорихоор боллоо
2018/08/10
Зам тээврийн хөгжлийн яамны байр буюу Засгийн газрын 13 дугаар байранд өчигдөр/08.09/ 22:00 цагийн орчимд онц ноцтой хүн амины хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал, Зам тээврийн яамны албан тушаалтанууд ажлынхаа байранд архидан согтуурсаны улмаас маргалдаж зодолдсоноос нэгнийхээ аминд хүрсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, амиа алдсан Г нь Зам тээвэр хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга байжээ. Харин түүний аминд хүрсэн М нь Төрийн захиргаа удирдлагын газрын дарга аж.
Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд уг хэрэгт сэжигтнээр татагдаад буй Б.М-ыг цагдан хорих эсэхийг дөнгөж сая шүүхээр хэлэлцэв.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас гаргасан Бадамын Махбалыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2, 14.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон Б.Махбалыг 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн яллагдагчаар 1 /нэг/ сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Түвдэн · 2018/08/11
Сайн намчирхаад талцаж зодолдоод бай.
Баатархүү · 2018/08/11
Намчирхал сүүлдээ хүний аминд хүрдэг боллоо
alalatsah uu · 2018/08/10
HEG HESEG TSAGDAAGIINHAN NEGIIGEE ALAAD BAISAN BAATARJAB HARIUTSLAGA HULEEGEEGUI
alalatsah uu · 2018/08/10
NEGIIGEE ALAAD HYDAAD OG YAMAR HARIUTSLAGA TOOTSOH BISH DEE
зочин · 2018/08/10
женкогийн хүн юм бол шүүх хэрэгсэхгүй болгоно доо, үхсэний хохь амьдын зол. өнөөгийн нийгмийн ялзарсан дүр төрх харагдаж байна . хайран ч залуу
Иргэн · 2018/08/10
Юун яллагдагч вэ.Эхлээд Сэжигтэнээр тооцож цагдан хоригддог юм нөхдөө.Цаашлаад мөрдөн байцаалт прокурор шүүхээр дамжиж ял сонсгож яллагдагч болдог юм
ИРГЭН · 2018/08/10
"Нэг сар хорихоор боллоо" гэж зарлаад байгаа нь энэ хугацаанд хэргийг нь цайруулах ажиллагааг амжуулна гэсэн үг үү?. Урьд нь ямар нэг хэрэгт сэжигтнээр тооцож тэр тэрийг баривчлан хорилоо л гэж мэдээлээд байдаг биш шүү...