The Sun –д мэдээлснээр 27 настай Дэнни Гонзалез гэдэг Гондурас эр Америкт ажиллаад  багагүй хугацааг үджээ. Харин нутагтаа үлдсэн эхнэр нь янз бүрийн шатгаанаар өдөр бүр шахуу мөнгө нэхдэг гэнэ. Дэнни Гонзалез эхнэртээ сар бүр тогтмол мөнгө явуулдаг ч долоо хоног бүрийн бямба гаригт гар утсаа хаясан, хулгайлуусан, таксинд мартаад буусан зэргээр үргэлж мөнгө нэхдэг аж.


Мөнгө явуулсны дараагаас ирэх бямба гариг хүртэл эхнэр нь нөхөртэйгээ холбоо барихгүй таг болдог байна. Тэрээр "Манай эхнэр мөнгө явуулсны дараагаас намайг ямар байдалтай байгааг минь ч мэдэхийг огтхон ч сонирхдоггүй" гэжээ.


Эцэст нь эхнэрийнхээ уэнэ байдлаас залхсан эр эхнэрээсээ салахаар хүсэх болсон байна. Ингээд нэгэн аргыг бодож олсон нь эхнэртээ өөрийн үхсэн мэт зургийг илгээгээд "Дэнни өвчний улмаас нас барлаа" гэсэн зурвасыг хамт явуулжээ. Талийгаач болсоныг нь батлах зурагт нөхөр нь хамартаа хөвөн чихүүлээд цагаан давуунд нөмрүүлэн хэвтэж байгаа нь харагджээ.

 

Эмгэнэлт явдал болсон тухай мэдээлэл дээрхи зургийн хамт орон нутгийн хэвлэлд гарч цахимаар таран найз нөхөд, таньдаг бүх хүнд нь хүрчээ. Гэтэл тэдний дунд Деннигийн гэнэтийн үхэлд эргэлзэх хүмүүс гарч ирсэн байна. Эргэлзэгчидийн анхаарлыг хамгийн түрүүнд  талийгаачийн нүүрэнд тодорсон үл мэдэг инээмсэглэл татаж сэжиг төрүүлсэн.

Мөн зургийг моргт бус өрөөнд авсан байсан нь хардлагийг улам лавшруулжээ. Найз нар нь энэ бүх сэжгийг тайлахаар хамт ажилладаг хүмүүстэй нь холбогдсноор эцэст нь үхсэн гэх Дэнниг амьд болохыг баталж чаджээ. Тэрээр мөнгө нэхэхээс өөр юм мэддэггүй хүйтэн хөндий эхнэрээсээ салах гэсэндээ өөрийгөө үхсэн мэт харагдуулах зургаа явуулснаа хүлээн зөвшөөрсөн байна. 

 

Эх сурвалж: Nuuts.mn