Нэгэн залуухан ээж өөрийн бяцхан үрээ алдаад удаагүй хэдий ч бусдад ээж нар сэрэмжлүүлэг болгох үүднээс ингэж бичсэн байв. Түүний хувьд есөн сартай хүүхдэдээ вакцин хийлгэсний дараагаар халууран улмаар бие нь муудан эндсэн байна. Энэ хэргийн талаар эцэслэсэн дүгнэлт гараагүй байгаа юм. Ямартаа ч хариуцсан албаны удирдлагууд вакциний нөлөөгөөр эндсэн нярайн хэрэгт анхаарлаа хандуулах нь зүйтэй болов уу. 

Уучлаарай миний хүүхдийн талаар ийм мэдээлэл явааг мэдсэнгүй ээ. Би танил эгчдээ сэрэмжлүүлэх маягаар хэлсэн юм. Миний охин 7 сарын 30-нд БЗД- ийн яаралтай тусламжийн төвд бурхан болсон.

9 сартай вакцинаа хийлгээд 4 хоноод бурхан боллоо. 2 хоног халуураад дүүргийн эмнэлэгтээ үзүүлсэн боловч халуун бууруулах тариа хийж өгөөд халуурвал халуун бууруулан лаа хийгээрэй гжж хэлсэн. Өөр эмчилгээ бичиж өгөөгүй, вакцинаас болж халуурж байгаа гэж хэлсэн юм. Дараа өдөр нь халуураагүй зүгээр л бие нь суларсан байсаан.

Тэр өдөртөө хүүхдээ зүгээр болчиж дээ гэж бодож байтал маргааш өглөө нь гэнэт бие нь муудаж эхэлсэн. Хүүхдийн түргэн дуудтал ирдэггүй бүр загнаж байна лээ. Дүүрэгтээ очиж үзүүлтэл шоконд орсон байна гэж хэлсэн. 4 цаг хүүхэдтэй минь уулзуулаагүй эцэст нь би хүүхдээ нас барахыг өөрийн нүдээр харлаа.

Юунаас болж өнгөрсөн нь тогтоогдоогүй л байна, шүүх эмнэлэгийн хариуг хүлээгээд сууж байна. Урьчидсан хариу нь вакцинаас болсон гэж хэлсэн. Та бүхэн сэрэмжтэй байгаарай, сөрөг мэдээлэл тавьсанд уучлаарай