Японы мэргэжлийн сумо бөхийн гуравдугаар сарын аки башёгийн  Токио хотын 13 дахь өдөр мэргэжлийн сумогийн 69 дэх ёкозуна Хакухо 24 дахь удаагийн түрүү авах болзолоо хангажээ.

Тэрбээр энэ сарын башёд нэг ч өвдөг шороодолгүй буюу 13 даван түрүүлэх болзолоо хангаж байна. Цаашлаад нэг ч унаагүй түрүүлэхийн төлөө хүч үзэхээр боллоо. Мэдээж хэрэг башёгийн сүүлийн өдөр ёкозуна Харумафүжи Д.Бямбадоржтой хүч үзнэ. Харин Харумафужигийн хувьд өнөөдрийн барилдаанд нутгийн бөх Какури Анандад унан 8 даваа, 5 унаатай болсон бол Ананд 9 дэх даваагаа авчээ.

Ёкозуна Хакухо М.Даваажаргал ийнхүү мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд 24 дэх түрүүгээ авснаар дахин нэг түрүүлэх юм бол нутгийн аварга Дагвадоржийн 25 түрүүгийн амжилтад хүрэх юм.

С.Отгон