Орос улсын техникийн их сургуулийн мэдээлэл технологийн ангид сурдаг таван монгол залуу ухаалаг гар утас бүтээжээ. 

Тэдний бүтээсэн утас “Sh104” гэдэг нэртэй.

Энэ бүтээл нь залуусын гурван жилийн хөдөлмөрийн үр дүн ажээ. 

“Sh 104” нь зөвхөн эзнийхээ хурууны хээг мэдрэхээрээ онцлог гэнэ. Цэсэнд нь утас өөрийгөө цэвэрлэж, форматлах шинэ програм суулгажээ. 

Мөн ярьж буй хүнийхээ орчны чимээг дарж, чанга дуугаргах давуу талтай гэв. 

Одоогоор “Sh104”-ийг туршиж байгаа юм байна. 

Оросын техникийн сургуулийн эрдэмтэд энэ ухаалаг гар утсыг туршаад, туршилт амжилттай болбол олноор үйлдвэрлэх боломжоор хангана гэжээ.

Ч.Тулга