Ажил хаясан сургуулиуд ирэх 7 хоногоос хичээлдээ орохоо мэдэгдлээ
2018/09/14
НХХЯ, АОЭХ, МҮЭХ-той хийж байгаа улсын гурван талт хэлэлцээр амжилтгүй болжээ.
Засгийн газрын зүгээс багш нарын цалинг нэмэх боломжгүй гэсэн байр суурь дээрээ хатуу зогссон бөгөөд МҮЭХ-ны зүгээс аргагүй байдалд орсон гэдгээ хүлээн зөвшөөрч багш нарыг ажил хаялтанд уриалахгүй гэдгээ албан бусаар мэдэгджээ. Засгийн газрын зүгээс ажил хаясан багш нарын цалинг хасахгүй байхаар “өршөөж” буйгаа мэдэгдсэн байна. Мөн цагаа олоогүй тэмцэлд багш нарыг уриалсан МҮЭХ-ны удирдлага засгийн газрын гишүүдийн хатуу шүүмжлэлд өртөн цаашид “томоотой” байхаа илэрхийлжээ. Утга учиргүй тэмцэл олон түмнийг чилээж багш нарын нэр хүндээр тоглоод дуусав бололтой.
www.Undesten.mn
иргэн · 2018/09/15
Дуракууд ингэж амархан Бууж өгөх байсан юм яах ингэж Сүрчигнэж Жагсаж Ажил хаяж Хүүхэд хохироодог байнаа одоо Хичээл нөхнө гэж Хүүхдүүдыг Зовоож эхлэнэ биз дээ Сурган хүмүүжүүлэгч Багш гэдэг Нэрээ хүндээ Уландаа гишгэцгээлээ дээ Түмний Шившиг болсон Дуракууд