МАН-ын УЗ-өөс МАН-ын хорооны даргад С.Батболдыг нэр дэвшүүлэхээр боллоо
2018/09/21
МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан өчигдөр орой болтол хуралдав. Хуралдаанаар өнөөдөр болох нийслэлийн МАН-ын хорооны даргад нэр дэвшигчийг олонхийн саналаар тодрууллаа. Удирдах зөвлөлийн хуралдаанд оролцсон 15 хүний ес нь дэмжсэнээр намын бодлогоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд нийслэлийн МАН-ын хорооны даргад нэр дэвших болов.
Нийслэлийн МАН-ын хорооны хурал өнөөдөр Монголын Хүүхдийн ордонд болно. Хурлаас нийслэлийн МАН-ын хорооны даргыг сонгох юм. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.